Япон нь дэлхийд хамгийн хатуу хог хаягдлын дүрэмтэй улс орнуудын нэгд тооцогддог. Тэгвэл Фүкүшима хотын захиргаа дүрмийг улам хүндрүүлэхээр төлөвлөжээ.
Мягмар гарагт болсон хотын захиргааны хурлаар шинэ журмын дагуу гуравдугаар сараас эхлэн хотын захиргаа буруу ангилсан эсвэл заасан хэмжээнээс хэтэрсэн ууттай хог хаягдлыг шалгаж, зарим тохиолдолд эзнийг нь олон нийтэд ил тод нэрлэж байхаар болсон байна.
Японы олон хот хогийн уутыг нээж шалгах, зарим нь зөрчил гаргасан бизнес эрхлэгчдийн талаарх мэдээллийг ил болгохыг зөвшөөрдөг бол Фүкүшима хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийн нэрийг зарлахаар төлөвлөж буй анхны хот гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Өнгөрсөн жил Фүкүшимад шаардлага хангаагүй хог хаягдлын 9,000 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор ажилчид дүрэм журамд нийцээгүй хогийг авч явахын оронд хогийн уут дээр наалт нааж, иргэдэд зөрчлийн талаар мэдээлдэг байна. Ингэснээр оршин суугчид хогоо дахин ангилж, дараагийн удаад хогийг нь авч явахыг хүлээх хэрэгтэй болдог аж.
Фүкүшимагийн шинэ дүрмийн дагуу хэрэв хогийг долоо хоногийн дотр дахин ангилаагүй бол ажилчид хогийг шалгаж, шуудан гэх мэт зүйлсээр нь дамжуулан дүрэм зөрчигчдийг илрүүлэх боломжтой болсон байна. Тэдэнд эхлээд амаар сануулга өгч, дараа нь бичгээр зөвлөгөө өгөөд, эцэст нь засгийн газрын вэбсайтад нэрийг нь нийтлэх гэнэ.
Хотын эрх баригчид хогийн уутыг шалгахдаа хувийн нууцыг хамгаална гэдгээ мэдэгджээ.
Японы хот бүр хог хаях тусдаа дүрэмтэй байдаг.
Фүкүшимад хогийн уутыг өглөө бүр 08:30 цагаас өмнө цуглуулах цэгүүдэд байрлуулах ёстой ч өмнөх орой нь хогоо хаяхыг хориглодог. Ингэхдээ шатамхай, шатамхай бус, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг тусдаа хуваарийн дагуу цуглуулдаг. Харин гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга гэх мэт заасан хэмжээнээс том зүйлсийн хувьд оршин суугчид тусдаа цаг товлох ёстой болдог байна.
Хотын дарга Хироши Кохата шинэ дүрмийг хог хаягдлыг бууруулах, зөв хаях аргыг сурталчлах зорилготой алхам гэж тайлбарлажээ.
“Дүрэм журмыг биелүүлдэггүй, хотын заавар, зөвлөмжийг дагаж мөрддөггүй хортой хог үүсгэгчийг олон нийтэд зарлахад хууль бус зүйл байхгүй” гэж “Mainichi” эрх баригчдын хэлснийг иш татан мэдээлсэн байна.
Японд хогийг маш нухацтай авч үздэг бөгөөд 1990-ээд оноос хойш засгийн газар хогийн цэгүүдээс татгалзах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулалтыг дэмжихийг үндэсний зорилт болгож ирсэн. Энэ зорилтын хүрээнд орон нутгийн удирдлагууд өөрсдийн санаачилга гаргадаг.
Хог хаягдалгүй амбицтай Японы Камикацу хотын оршин суугчид хогоо 45 төрөлд ангилдаг. Кагошима муж оршин суугчдыг хогийн уут дээрээ заавал нэрээ бичихийг үүрэг болгосон байна. Мөн өнгөрсөн жил Чиба хот оршин суугчдад хогоо зөв хаяхад нь туслах зорилгоор хиймэл оюун ухааны туслахыг туршсан.
Жишээлбэл, Японы Камикацу хотын оршин суугчид хогоо 45 төрөлд ангилдаг. Кагошима тойрог оршин суугчдыг хогийн уут дээр нэрээ бичихийг шаарддаг бол өнгөрсөн жил Чиба хот оршин суугчдад хогоо зөв хаяхад туслах хиймэл оюун ухааны туслах ажиллуулж эхэлжээ.
Эх сурвалж: BBC

#Фүкүшима, #Япон, #хог хаягдлын менежмент,