УЛС ТӨР

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрчид тодров

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос нэр дэвшиж гарсан Д.Сумъяазар хотын дарга болсоноор тус тойргуудад ирэх аравдугаар сарын 10-нд нөхөн сонгууль явуулах гэж байна.

Иймд улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ өчигдөр эцэслэн тодрууллаа.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд:

  • МАН-аас Э.Батшугар 
  • АН-аас Э.Бат-Үүл
  • ХҮН-аас Б.Найдалаа
  • “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас Ш.Төмөрсүх
  • ИЗНН-аас Ш.Гантулга
  • “Үнэн Ба Зөв” намаас А.Отгонбаатар нар дэвших нь.

Тэд энэ сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлж, СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн эсэх шийдвэрнэ.

Ташрамд, нөхөн сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилэх юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet