Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож, түүний мэндэлсэн өдрөөр “Д.Сүхбаатар” анимейшний нээлт боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.
Сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу:
- Олон нийтэд зориулсан анхны түүхэн комик бүтээл болж байгаагаараа онцлогтой. Бүх насныханд зориулсан, түүхэн комикийг жинхэнэ дэг ёсоор нь хийсэн учраас ингэж хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монголын 2000 жилийн түүхийг комик хэлбэрээр гаргах төслийн эхлэл болж байгаа. Энэ эхлэлийг Д.Сүхбаатар жанжинаар тавьсан. ХХ зууны түүхэнд түүнээс өөр алдар нэрээ ингэж тодоор цуурайтуулсан хүн байгаагүй. Тэр үед Богд хаан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэр бүү хэл Чингис хааны нэр алдар ч Сүхбаатараас бүдэг байсан байдаг. Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын хөшөө талбай дээр байна, мөнгөн тэмдэгт дээр түүний хөрөг байна, төрийн одон медаль хүртэл байна гээд тоочвол ХХ зууны хамгийн нэр алдартай хүн байжээ гэж хэлж болохоор байгаа юм. Хэдийгээр 30 гаруйхан насалсан ч гуравхан жилийн цогтой тэмцэл нь түүнийг алдаршуулсан. Монголын хувь заяаны төлөө өөрийгөө зориулсан үнэн бодит түүхийг хойч үеийнхэндээ үлдээхийг зорьж ажилласан.
Комик зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр:
- Бид бүгд түүхээ сайн мэддэг гэж боддог. Гэтэл яг ярихаар мэддэггүй. Жишээлбэл, жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг бүгд таньдаг мөртлөө ямар хүн байсан бэ? гээд асуухаар хувьсгал хийсэн гэдгээс цааш мэддэггүй юм байна гэдгийг судалгаа хийж байх үедээ ажигласан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би бараг Сүхбаатар судлаач болох дөхлөө шүү дээ. Уншиж судлаад, түүхчидтэй уулзаад явж байхдаа би өөрөө ч түүхээ сайн мэддэггүй гэдгээ анзаарлаа. Тухайлбал, Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадамд 20 харваж түрүүлсэн. Богд хаанаас дөрвөн удаа бэйс цол хүртэж байсан гэх мэтчилэн хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон сонирхолтой баримт байдаг. Энэ бүгдийг комиктоо оруулахыг хичээсэн. Хүүхэд, залуустаа бид түүхээ сайн хүргэх ёстой юм байна. Гадны түүх соёлыг судлаад уншаад байдаг мөртлөө өөрийнхөө улсын түүхийг мэдэхгүй байж болохгүй. Тиймээс илүү хялбаршуулсан аргаар, зурган хэлбэрээр үнэн бодит түүхийг хүргэхийг энэ төслөөр зорьж байна.

#онцлох зураг, #“Д.Сүхбаатар” анимейшн,