Богд хааны ордон музей, “Мандчирын нара” төрийн бус байгууллагатай хамтарсан “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр тус музейд боллоо. Үзэсгэлэнд мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, уран үйлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэнд тавьсан урлаачдын бүтээлээс худалдаж авах боломжтой юм байна.
Таван өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн талаар Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Үзэсгэлэнг долоо дахь жилдээ дэлгэн үзүүлж байна. Жил бүрийн үзэсгэлэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Үзэсгэлэнд тавигдах шаардлага хангасан бүтээлүүдийг оны эхэнд шалгаруулж тавигддаг. Богд хааны ордон музейд хадгалж байгаа хаан, хатдын өмсөж, эдэлж байсан гутлыг урлаачид орчин цагт дуурайлган бүтээж, зэрэгцүүлэн тавьсан байна. Дондогдулам хатныг сувдан гуталтай байсан гэж ярьдаг. Хатных шиг сувдан гутал авч өгөхгүй бол би чамаас саллаа гэж залуу ноёдын хатад эрхэлдэг байсан гэх яриа бий. Уг гутлыг дуурайлган сувдаар бүтээж үзэсгэлэнд тавьсан байна. Богд хааны сувдан хүрэм 17 ширхэг хээтэй бөгөөд нэг хээ нь 44000 ширхэг сувдтай. Гэтэл нэг ширхэг сувд Хятадад долоон юанийн үнэтэй байсан. Үүнийг тооцоолоод үзэхэд хантаазны зөвхөн сувд нь 1.5 тэрбум төгрөг болж байлаа. Ийм үнэтэй эд зүйлсээр биеэ чимж, өөрийнхөө хүмүүн биеийг үнэтэй хэмээн сэтгэж явсан эрхэмсэг хаант язгуурт түмэн бол монгол. Одоо ч гэсэн гадаадад явж байгаа хамгийн ганган хүн монгол байдаг. Энэ сэтгэлгээ өнөөдрийн үнэт зүйлсийг бүтээхэд түлхэц болсон. Үнэтэй ихэмсэг бүтээлүүдийг урласан урлаач нартаа баяр хүргэе” гэв.
Харин “Мандчирын Наран” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бурмаа “Үзэсгэлэнд хатгамалчдын хамтын бүтээлүүд байгаа. Гутал дээр зүү ороож оёсон, торгон дээр зээгт наамал хатгасан, шүр, сувдаар хатгасан хатгамлууд, хаан, хатны хантаазыг хамтран урласан” хэмээн ярилаа.
Тэгвэл уран хатгамалч Г.Энхмаа зоосон ширээний сүлжээсний талаар тайлбарлалаа. Тэрбээр “Зээгийн утсыг өөрсдийн гараар эрчилж хийдэг. Ингэснээр зээгт наамал сулардаггүй. Зоосон ширээний сүлжмэл манай улсад хөгжсөн урлал. Зоосон ширээний сүлжээс бөөрөнхий хэлбэрт ордог гайхамшигтай. Бэлэн худалдаанд зарагдаж буй утаснууд бөөрөнхий хэлбэрт хэзээ ч ордоггүй. Уг сүлжээсийг хийхэд хүний хоёр гар зэрэг ажилладаг учраас тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг” гэлээ.
Зоосон ширээний сүлжээсийг торгон утсаар 4, 32, 64 гэж дагнаж урладаг байна. Сүлжээсээр олон төрлийн хээ гаргах боломжтой. Хөөргийн даалин дээр зоосон ширээний сүлжээсээр гоёл хийж, үзэмжтэй болгодгийг урлаачид хэллээ.
ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #Богд хааны ордон музей, #онцлох зураг, #“Мандчирын нара” төрийн бус байгууллага, #“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн,