Ерөнхий сайд Н.Учрал эмгэнэл илэрхийллээ.
ЭМГЭНЭЛ
Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охины аав ээж, ар гэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Онцгой байдал, цагдаа, орон нутгийн албан хаагчид, иргэд хичээн ажилласан боловч гуравхан настай бяцхан охины амь эрсэдсэнд хүн бүрийн сэтгэл зүрх шимширч байна.
Энэ хэрэг явдал бол нэг ам бүлийн хагацал төдий бус хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль стандартын сахин мөрдөх, сахилга хариуцлага суларсны үр дагавар юм.
Байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг тогтолцоогоор нь өөрчлөн сайжруулах шаардлагатай байна. Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн.
Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно.
Хайгуул, олборлолт явуулж буй бүх байршилд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт дэх хуулийн хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хариуцсан сайд, агентлаг, аймаг, сумын засаг дарга нарт үүрэг болгох 9 чиглэл бүхий албан даалгавар гаргаж түүний мөрөөр ажиллаж эхлээд байна.
Уул уурхай, зам, барилгын ажил идэвхжиж, амралт, зугаалгын улирал эхэлж буй энэ үед хууль, стандартыг чанад мөрдөн ажиллахыг бүх шатны байгууллага, албан тушаалтанд онцлон анхааруулж байна.
Хүүхдийн эрхийн өдрийг жилд нэг удаа тэмдэглэн өнгөрүүлэх нь хангалтгүй.
Хүүхдийн төлөө За гэж хэлэх төдий бус заавал хийх аян өрнүүлж, сар бүрийн нэгэнд ажлын тайланг хэлэлцэж, үр дүн нэхэн, хариуцлага тооцож ажиллах болно.
Талийгаачийн аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

#онцолсон, #live, #Эмгэнэл, #Ерөнхий сайд Н.Учрал,