ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын парламентын эхний жилийн ажилд боловсролын асуудлыг судлах, сургуулийн орчин ба багшийн хэрэгцээтэй газар дээр нь танилцах үйл ажиллагаа багтсан.
Огноо | Ажлын суурь болсон үйл ажиллагаа |
2024.07.02 | Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангараг өргөв. |
2024.09.05 | УИХ-ын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан боловсролын Ажлын хэсгийг ахалсан. |
2024.09.13 | УИХ дахь 29 гишүүнтэй Монгол-Японы парламентын бүлгийн даргаар сонгогдов. |
2024.11.08 | Монгол-Солонгосын политехник коллежийн багш нартай уулзаж, салбарын хууль тогтоомж болон бусад сэдвээр ярилцав. |
2024.11.18 | Монгол улсын боловсролын их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш бэлтгэх асуудлаар ажиллав. Мөн МАН-ын бүлгийн хуралд боловсролын салбарт мега төсөл хэрэгжүүлэх шаардлагын талаар танилцуулга хийв. |
2024.11.26 | Токио хотод зохион байгуулагдсан "Монголын өдөр" арга хэмжээнд Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар оролцов. |
2024.12.19 | Монгол улсын боловсролын их сургуулийн багш, төгсөх ангийн оюутнуудтай уулзаж, "Хүний багш болох нь" сэдвээр лекц уншив. Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуульд ажилласан. |
2024.12.24 | Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагчидтай уулзав. |
2024.12.19 | УИХ-ын гишүүн, УИХ дахь Боловсролыг дэмжих сонирхлын бүлгийн гишүүдийн хамтаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ЕБС-уудад зочилж, сургуулийн удирдлага болон ахлах ангийн сурагчидтай уулзаж Боловсролын хуулийн хэрэгжилттэй танилцаж ажилласан. |
2025.12.26 | УИХ-ын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан боловсролын Ажлын хэсгийг ахалсан /Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг/. |
| УИХ-ын 523 захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үүрэг хариауцлагын хүрээнд ЕБС-н сургуулиудад зочилж ажилласан. |

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024 оны хоёрдугаар хагаст 6 удаа хуралдаж 13 асуудал, Инновац, цахим бодлогын байнгын хороо 10 удаа хуралдаж 15 асуудал хэлэлцсэн. Шинээр байгуулагдсан 9 дэх УИХ 2024 онд 14 хуулийн төсөл, 49 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
2025 онд Боловсролын салбарын бодит хэрэгцээг судалгаагаар тодорхойлох, багшийн хомсдол ба хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг хууль, төсвийн хэлэлцүүлэгт оруулах чиглэлээр ажиллав. УИХ-ын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан 21 гишүүнтэй Ажлын хэсгийг ахалж, ангийн дүүргэлт ба сургуулийн даацын дээд хязгаарыг тогтоох санал боловсруулсан. Хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн үндэслэлийг нягтлах асуудал тавьж, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хамтран санаачилж, УИХ-ын шийдвэрийн биелэлтийг судлах ажлын хэсэгт гишүүнээр оролцов.
ҮР ДҮН
Чиглэл | Үр дүн |
Боловсролын ажлын хэсэг (114 дүгээр захирамж) | 21 гишүүнтэй Ажлын хэсгийг ахалж, сургуулийн хүртээмж, багшийн хомсдол, менежментийг цогцоор судалсан. Нэг ангид 40-өөс, нэг сургуульд 1800 сурагчаас хэтрүүлэхгүй байх санал дэвшүүлж, саналаа Боловсролын яаманд хүргүүлсэн. |
Сургууль, цэцэрлэгийн барилгын хүртээмж | Улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай ч 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг тусгагдсан гэсэн дүгнэлт гаргасан. |
Багшийн хөдөлмөрийн үнэлэмж | Өргөдлийн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны хуралдаанд багшийн цалин, ачаалал, залуу багшийн тогтвор суурьшлын тооцоо, судалгааг шаардсан. |
Хөгжлийн төлөвлөлт | 2025.11.13-ны нэгдсэн хуралдаанд хөгжлийн таван жилийн чиглэлийн боловсролын суурь, зорилтот үзүүлэлт ба санхүүжилтийн үндэслэлийг нягтлах асуудал тавьсан. |
Хууль тогтоох ажил | Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хамтран санаачилсан. Төсөл 2025 оны 12 дугаар сарын 17-нд өргөн мэдүүлж, 2026 оны 04 дүгээр сарын 28-нд Байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн. |
Хяналт | УИХ-ын шийдвэрийн биелэлтийг судалсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, 2025 оны 12 дугаар сарын 23-нд Байнгын хороонд мэдээлэл танилцуулсан. |
2026 онд үргэлжилж буй ажил | 523 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг ахалж, Боловсролын дэмжих сонирхлын бүлгийг санаачлан байгуулж, 2026 оны 05 дугаар сарын 28-нд зарласан. |
| Багшийн хөгжлийн тухай хууль зэрэг 3 хууль дээр судалгаа хийлгэж хуулийн төсөл боловсруулж байна. |
| УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хуулиудад Зарчмын зөрүүтэй саналыг тухай бүрт нь гаргаж байгаа. |
АЖЛЫН ТОВЧ ТОЙМ
Боловсролын салбарт сургуулийн хүртээмж, багшийн хүрэлцээ, ажлын нөхцөлийг хамтад нь авч үзэх хандлага давамгайллаа. Судалгааны мэдээлэл нь багшийн цалин, хөгжлийн төлөвлөгөө, боловсролын санхүүжилтийн хэлэлцүүлэгт тавьсан асуултын суурь болсон.
Огноо | Онцлох үйл ажиллагаа | Гишүүний оролцоо |
2025.05.09 | Боловсролын судалгаанд төслийн удирдлагын аргачлал ашигласан талаар мэдээлэв. | Ажлын хэсгийн ахлагч |
2025.05.21 | Боловсролын Ажлын хэсгийн явц, судалгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд танилцуулав. | Мэдээлэл танилцуулсан |
2025.09.30 | Багшийн цалин, ачаалал, залуу багшийн тогтвор суурьшлын асуудлаар асуулт тавив. | Хэлэлцүүлэгт оролцсон |
2025.11.13 | Хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийн боловсролын үзүүлэлт, санхүүжилтийг нягтлах асуудал хөндөв. | Нэгдсэн хуралдаанд асуулт тавьсан |
2025.12.17 | Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн. Цахим хэлэлцүүлгийн системд 2025 оны 12 дугаар сарын 16-ны огноотойгоор нийтлэгдсэн. | Хамтран санаачлагч |
2025.12.23 | УИХ-ын шийдвэрийн биелэлтийг судалсан Ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцэв. | Ажлын хэсгийн гишүүн |
Боловсролын асуудлыг судалсан нь:
Сургуулийн хүчин чадал ба багшийн хэрэгцээг хамтад нь тооцох
Судалгаанд тулгуурласан ажлыг зохион байгуулав
Ж.Галбадрахын ахалсан Ажлын хэсэг Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилт, багшийн хомсдол, үнэлэмж, төрийн өмчийн сургуулийн менежментийн асуудлыг судалж ажиллав. 2025 оны 05 дугаар сарын 09-ний ярилцлагад төслийн удирдлагын аргачлалаар асуудлыг эрэмбэлж, нөхцөл байдлын судалгаа болон багшийн ирээдүйн хэрэгцээний тооцоог уялдуулж буйг тайлбарласан.Нийслэлд сургуулийн даац хэтрэлт, орон нутагт мэргэжлийн багшийн дутагдал тус тусдаа хүндрэл үүсгэж байна. Ангийн хүүхдийн тоог бууруулбал бүлэг, сургуулийн тоо нэмэгдэж, багшийн хэрэгцээ өсөх тул эдгээрийг тус тусад нь бус хамтад нь төлөвлөх шаардлагатай гэж үзсэн.
Ажлын хэсэг үр дүнгийнхээ хүрээнд нэг ангид 40-өөс, нэг сургуульд 1800 сурагчаас хэтрүүлэхгүй байх нормыг санал болгов. Мөн 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай ч 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг тусгагдсаныг онцолсон.
Байнгын хороонд 3 судалгааны чиглэлийг танилцуулав
2025 оны 05 дугаар сарын 21-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд Ажлын хэсгийн ажлын явцыг танилцуулав. Танилцуулгад дараах гурван судалгааг нэрлэсэн.
Судалгааны чиглэл | Хэлэлцүүлгийн агуулга |
Барилгын хүртээмж | Цэцэрлэг, сургуулийн хүртээмж болон бүлэг дүүргэлт |
Багшийн хомсдол | Багшийн хүрэлцээ, багш бэлтгэх байгууллагын элсэлт ба арга хэмжээ |
Багшийн ажлын байрны зураглал | Ажлын нөхцөл, нийгмийн асуудал, цалин хөлс ба урамшуулал |
Тухайн өдрийн мэдээллээр Ажлын хэсэг албан ёсоор зургаан удаа хуралдсан. Холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, судалгааны явцыг Байнгын хорооны хэлэлцүүлэгт оруулсан нь тухайн шатны гол бүтээгдэхүүн байв.
Багшийн хөдөлмөр ба бодлогын тооцоо
Цалин, тогтвор суурьшил, санхүүжилт, хэмжих үзүүлэлт
Багшийн цалинг сургалтын чанартай холбож тавив
2025 оны 09 дүгээр сарын 30-ны Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд багш, эмчийн хомсдолын нөхцөлд цалин нэмэгдүүлэх шаардлагыг хөндөв. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилго нь мэргэжилтнийг салбартаа тогтоон ажиллуулж, сургалтын чанарыг сайжруулахтай холбогдох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.
Залуу багш, эмчийн цалингийн бүтэц, ажлаас гарч буй хүмүүсийн дотор тэдний эзлэх хувь, багшийн ажлын ачаалал болон гүйцэтгэлийн үнэлгээний нөлөөллийн талаар тооцоо, судалгаа шаардсан. Мөн цалингийн нэмэгдлийг санхүүжүүлэх төсвийн боломж, багшийн хөгжил ба нийгмийн баталгааны арга хэмжээг тодруулав.
Хөгжлийн төлөвлөгөөний зорилтыг бодитой хэмжих тухай хөндөв
2025 оны 11 дүгээр сарын 13-ны УИх-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хөгжлийн таван жилийн үндсэн чиглэлийн суурь түвшин, зорилтот түвшин болон хэмжиж болох шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоох асуудал тавив. Боловсролыг тэргүүлэх салбар гэж төлөвлөсөнтэй холбогдуулан санхүүжилт, гадаадын зээл тусламжийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжийг асуусан.Сургуулийн бүлэг дүүргэлтийн үзүүлэлтийн суурь мэдээллийг нягтлах, мэргэжлийн багшийн хангалтын зорилт бодитоор биелэх боломжтой эсэхийг тооцох, хөндлөнгийн хяналтаар баталгаажуулах шаардлагыг хөндлөө.
Хөндсөн асуудал | Шаардсан үндэслэл |
Багшийн тогтвор суурьшил | Цалин, ажлын ачаалал, ажлаас гаралтын судалгаа |
Хөгжлийн зорилтын бодит байдал | Суурь өгөгдөл, зорилтот түвшин, санхүүжилтийн тооцоо |
Хуулийн төсөл болон хэрэгжилтийн хяналт
Хамтран санаачилсан ажил ба ажлын хэсгийн оролцоо
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хамтран санаачлав
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн 2025 оны 12 дугаар сарын 17-нд өргөн мэдүүлэв.
Төсөлд нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагааны үндсийг тодорхойлох, салбар хоорондын уялдаатай үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгыг тусгасан. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 28-ны хуралдаанаар төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Ж.Галбадрах асуулт тавьсан.
УИХ-ын шийдвэрийн биелэлтийг судлав
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 4 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэгт гишүүнээр ажиллав.
Ажлын хэсэг хууль, тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн биелэлттэй танилцаж, цаашид сайжруулах санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байв. УИХ-ын Тамгын газар болон холбогдох яамдын мэдээлэлд тулгуурлан шийдвэрийн бүртгэл, явцын тайлан, биелэлтийн мэдээллийг хянан үзсэн талаар 2025 оны 12 дугаар сарын 23-нд Байнгын хороонд танилцуулав.
Ажил | Ж.Галбадрахын үүрэг | Тайлагнах бүтээгдэхүүн |
Нийгмийн ажлын тухай төсөл | Хамтран санаачлагч | Төслийн санаачлагчийн бүртгэл |
УИХ-ын шийдвэрийн биелэлт | Ажлын хэсгийн гишүүн | Хамтын судалгаа ба явцын мэдээлэл |
Парламентын хяналт
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Боловсролын сайдад асуулга, асуулт хүргүүлэхийн зэрэгцээ УИХ-ын нэгдсэн чуулганы Асуултын цагаар салбарын хяналтын асуултыг тогтмол тавьж ирсэн.
2026 онд үргэлжилж буй ажил
Боловсролын салбарт эхлүүлсэн ажил 2026 онд дараах чиглэлээр үргэлжилж байна.
Огноо | Үйл ажиллагаа |
2025.12.26 | УИХ-ын даргын 523 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, Ж.Галбадрах ахлагчаар ажиллаж байна. |
2026.02.13 | Ажлын хэсэг хуралдаж, Ж.Галбадрах хуралдааныг удирдан чиглүүлэв. Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Сангийн яамнаас салбарын төлөвлөгөө, шинэчилсэн хөтөлбөр, санхүүжилтийн талаар мэдээлэл сонссон. |
2026.03.11 | Нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай танхим болон цахим хэлбэрээр уулзав. Анги дүүргэлт, багшийн хомсдол, сургалтын орчин, сургуулийн менежментийн талаар санал солилцсон. |
2026.05.28 | УИХ дахь Боловсролын дэмжих сонирхлын бүлгийг санаачлан байгуулж, дарга нь болов. Бүлэг өмнөх долоо хоногт анхны хурлаа хийж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон. Зарлах үед 26 гишүүнтэй байсан бөгөөд одоо 29 гишүүнтэй. Бүлгийн гишүүд Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгох санал гаргасан. |
2026.05.28 | Бүлгийн тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс УИХ-ын дарга С.Бямбацогт зарласан. |
2026.06.26 | Боловсролын дэмжих сонирхлын бүлгийн гишүүд МАН-ын бодлогын хороотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав. |
2026.09.22 | Сургуулийн захирлуудын дунд сургалтыг МУИС-ийн номын сангийн 502 тоотод зохион байгуулав. |
Гишүүний Ажлын албаны хүрээнд хуулийн төслийн судалгаа, боловсруулалтын ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,