Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Нью-Йорк хотын зөвлөл аравдугаар сарын 22-нд морин тэрэгний үйлчилгээг 2028 оны зургаадугаар сарын 1-нээс хориглох тухай хуулийн төслийг баталлаа. Ингэснээр хотын аялал жуулчлалын бэлгэ тэмдэг болсон 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогсохоор болж байна.
“Романчийн хууль” (Romanch’s Law) хэмээн нэрлэсэн уг хуулийг зөвлөлийн 51 гишүүний 40 нь дэмжиж, долоо нь эсэргүүцсэн бол хоёр гишүүн түдгэлзжээ. Хуулийн дагуу 2028 оны зургаадугаар сарын 1-нээс морин тэрэг ажиллуулахыг хориглох бөгөөд шинэ зөвшөөрөл олгох, одоо байгаа зөвшөөрлийг сунгахгүй юм.

Хоригийг дэмжигчид морин тэрэг нь хотын замын хөдөлгөөн, жуулчдын аюулгүй байдал болон амьтдын эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг онцолжээ. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Энэтхэгийн 18 настай жуулчин Романч Махажан Төв цэцэрлэгт хүрээлэнд морин тэрэг хяналтаас гарсан ослоор амиа алдсан нь хоригийг дэмжих асуудлыг дахин эрчимжүүлсэн байна.
Шинэ хуулиар морин тэрэгний жолооч, эзэмшигч болон бусад ажилтнуудад зориулсан ажлын байрны шилжилтийн төлөвлөгөө боловсруулж, мэргэжлийн сургалт, ажилд зуучлах болон зөвлөгөө өгөх арга хэмжээ авахыг хотын захиргаанд үүрэг болгожээ. Мөн морьдыг нядалгаанд худалдахыг хориглож, тэднийг аюулгүй нөхцөлд шилжүүлэх асуудлыг зохицуулах юм.
Гэвч морин тэрэгний жолооч, эзэмшигчдийг төлөөлдөг Тээврийн ажилчдын үйлдвэрчний эвлэл уг шийдвэрийг эсэргүүцэж, ажил эрхлэлт болон эдийн засгийн нөхөн олговрын асуудал хангалттай шийдэгдээгүй гэж мэдэгджээ. Тус холбоо хуулийн эсрэг шүүхэд хандахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Reuters

#Нью-Йорк хот, #морин тэрэгний үйлчилгээ,