Улсын Их Хурлын өнөөдрийн /2026.10.23/ чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” тогтоолыг баталж, Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарыг тус зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо.

Үүнтэй холбогдуулан шинээр томилогдсон гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд танилцуулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар оролцож, тэдэнд баяр хүргэн, ажлын амжилт хүсэв.
Тэрбээр, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах үйл хэрэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн үүрэг, хариуцлага чухал болохыг онцолж, хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд өндөр хариуцлагатай, нэр төртэй биелүүлж ажиллахыг захив. Мөн шүүх эрх мэдлийг бэхжүүлэх нийтлэг зорилгын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдсэнийг Байнгын хорооны дарга сайшааж, зөвлөлийн нийт гишүүдэд үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,

Дархан:
USD | 3589