Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Тайванийн арлыг чиглэн ирж буй “Чампи” (Champi) хар салхины улмаас аравдугаар сарын 23-нд тус арлын ихэнх хэсэгт сургууль, албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, нийт 931 нислэгийг цуцалжээ. Хар салхи суларч байгаа ч хүчтэй салхи, аадар бороо дагуулах төлөвтэй байна.
Тайванийн Цаг уурын газрын мэдээлснээр, хар салхины төв орчимд салхины хурд 191 км/цаг хүрч, арлын өмнөд эргээс зүүн тийш ойролцоогоор 330 км зайд байжээ. “Чампи” хар салхи Тайванийн нутаг дэвсгэрт шууд хүрэхгүй ч хамрах хүрээ нь 320 км орчим байгаа тул арлын ихэнх хэсэгт нөлөөлөхөөр байгаа аж.
Тус улсын Тээврийн яамны мэдээлснээр, аравдугаар сарын 23-ны өдөр дотоодын 262, олон улсын 669 нислэгийг цуцалсан байна. Мөн санхүүгийн зах зээлүүд үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тайбэй хотын метро болон нийтийн тээвэр ажиллаж байгаа ч үйлчилгээний давтамжийг бууруулав.

Хар салхины улмаас уулархаг бүс нутгаас бараг 1,300 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор нэг хүн амиа алдаж, 94 хүн гэмтэж бэртсэн талаар эрх баригчид мэдээлсэн байна. Тайванийн хойд хэсгийн уулархаг бүс, тэр дундаа нийслэл Тайбэй орчимд нэг метр хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Эрх баригчид далайн эрэг болон уулархаг бүсэд зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж, аврах ажиллагаанд ашиглах техник хэрэгслийг бэлэн байдалд оруулжээ.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр, “Чампи” хар салхи Тайванийн зүүн хойд эргийн ойролцоо өнгөрч, цааш Хятадын эрэг рүү чиглэн, Японы өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байна. Хар салхины нөлөө Тайваньд хоёр орчим хоног үргэлжилж болзошгүй юм.
Эх сурвалж: Reuters