Хотын дарга Б.Пүрэвдагва эмгэнэл илэрхийллээ.
ЭМГЭНЭЛ
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт харамсалтайгаар амь нас эрсэдсэн бяцхан охины аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртож байгаа энэ цаг үед нэгэн бяцхан амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.
Аливаа бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал ажилчдын болон иргэдийн аюулгүй байдлыг хангах нь тэргүүн зарчим байх ёстой.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2026 оны 05 дугаар сарын 29 буюу өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалт, тохижилтын ажлын нэгжүүд, дүүргийн засаг дарга нарт аливаа осол аваараас сэргийлэх, иргэд, хүүхэд залууст ээлтэй орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон.
Цаашид иргэд гар утсаараа эвдэрсэн цахилгааны шон, унжсан утас, таггүй траншейн, эвдэрсэн зам, гэрэлтүүлгийн гэмтэл зэрэг аюултай нөхцөлүүдийг зураг, байршилтай нь шууд мэдээлж, нийслэлийн зүгээс шуурхай шийдвэрлэж, үр дүнг эргэн мэдэгддэг платформыг бий болгохоор ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА

#Эмгэнэл, #Хотын дарга Б.Пүрэвдагва,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567