Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Албан ёсны айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина. Мөн лхагва гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар, БНКирУ-ын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиев нар Чингис хаан музейд болох “Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцож, “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно.

Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны 02 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэн.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев,