ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ковидын хүчтэй эсэргүүцлийн дараа Тунисийн Ерөнхий сайдыг суудлаас нь огцруулжээ

Тунисийн Ерөнхийлөгч орон даяар хүчтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсний дараа Ерөнхий сайдыг огцруулж, парламентаа түдгэлзүүллээ.

Ковид-19-ийн эсрэг муу ажилласанд эгдүүцэн, парламентыг тарахыг уриалсан олон мянган иргэд гудамжинд жагсаж, ням гарагт цагдаа нартай мөргөлдсөн юм. Цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацаж, өөр хэд хэдэн хотод баривчилгаа явуулсан бөгөөд эсэргүүцэгчид эрх баригч Эннахда намын байр руу дайрч, компьютеруудыг нь эвдэн, Тузер дахь орон нутгийн төв байрыг нь шатаажээ. Үүний дараа ням гарагт аюулгүй байдлын яаралтай хуралдаан болж Ерөнхий сайд Хичем Мечичиг огцруулсан байна.

Арван жилийн өмнө Тунисийн хувьсгал ардчиллыг эхлүүлж, бүс нутгийн хэмжээнд Арабын хаврын бослогыг эхлүүлсэн. Гэхдээ ингэснээр илүү олон ажлын байр, боломж бий болно гэж найдаж байсан нь талаар болсон юм.

Арван жилийн дараа Тунис эдийн засгийн гүн хямралтай тэмцэж байгаа бөгөөд Африк тивийн хамгийн том коронавирусын дэгдэлтийн нэг болжээ. Сүүлийн долоо хоногт тохиолдлууд эрс нэмэгдэж, уналтад орсон эдийн засагт нь улам их дарамт учруулах болсон юм. Ерөнхий сайд Хичем Мечичи өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн сайдыг огцруулсан боловч энэ нь хүмүүсийг тайвшруулаагүй билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet