Лхагва гарагт Энэтхэгийн төвийн Мадхья Прадеш мужийн Панна хотод 10 гаруй жил уурхай түрээсэлсэн Ражу Гоунд гэх эр асар том алмаз олсны дараа хувь заяа нь нэг шөнийн дотор өөрчлөгджээ.

Түүний олсон 19.22 каратын алмаз засгийн газрын дуудлага худалдаагаар 8 сая рупи буюу 95,570 долларын үнэд хүрэх төлөвтэй байна.

Панна бол алмазны нөөцөөрөө алдартай хот бөгөөд Холбооны засгийн газрын Үндэсний эрдэс баялгийн хөгжлийн корпорац (NMDC) тус хотод механикжсан алмаз олборлох төсөл хэрэгжүүлдэг.

Мөн тус байгууллага үнэт чулуу олборлох сонирхолтой хувь хүмүүс, айл өрх, хоршоодод гүн биш уурхайнуудыг олон жилийн турш түрээсэлж иржээ.

Уурхайгаас олдсон аливаа олдворыг засгийн газрын холбогдох албанд хүлээлгэн өгч, чулууг үнэлдэг байна. Ийм уурхайнуудыг ойролцоогоор 200-250 рупигээр тодорхой хугацаагаар түрээслэх боломжтой байдаг аж.

2018 онд Бунделханд хотын нэгэн ажилчин Панна дахь уурхайгаас 15 сая рупийн үнэтэй алмаз олж байсан ч ийм тохиолдол ховор болдог.

Мужийн очир эрдэнийн албаны ажилтан Анупам Сингхийн хэлснээр хүмүүс ихэвчлэн жижиг чулуу олдог тул Гоундын олдвор хэмжээнээсээ болоод олны анхаарлыг татсан байна.

Гоундын аав хоёр сарын өмнө Панна хотын ойролцоох Кришна Калянпур Патти тосгон дахь уурхайг түрээсэлжээ. Түүний гэр бүл хөдөө аж ахуй, өрлөгийн ажил эрхэлдэг ч борооны улиралд ихэвчлэн уурхай түрээсэлдэг байна.

“Бид маш ядуу, өөр орлогын эх үүсвэргүй. Тиймээс бид мөнгө олох найдлага тээн ийм ажил хийдэг” гэж Гоунд “BBC”-д ярьжээ.

Тэрээр том хэмжээтэй очир эрдэнэ олсон тухай хүмүүсийн түүхийг сонсож байсан бөгөөд хэзээ нэгэн цагт өөрийг нь аз дайрна гэж хүлээдэг байсан аж.

Гоундын олсон алмазыг дараагийн дуудлага худалдаагаар оруулах бөгөөд засгийн газрын нөөц ашигласны төлбөр, татварыг хассаны дараа тэрээр төлбөрөө авах гэнэ.

Тэрээр энэ мөнгөөр ​​500 мянган рупигийн өрөө төлж, гэр бүлдээ зориулж байшин барьж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр төлөвлөжээ. Мөн мөнгөө хамт амьдардаг хамаатан садынхаа 19 хүнд хувааж өгөх төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: BBC

#Энэтхэг, #алмаз, #Панна хот, #95 мянган долларын үнэтэй алмаз,