“Парис 2024”- зуны олимпын  наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа.

50 кг-ын жинд О.Есүгэн "Рио-2016" Олимпын  хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбийн тамирчин өнөө жил 35 настай олимп, дэлхийн медальтай туршлагатай тамирчин. Ялбал Австралийн тамирчин Моникү Сураситай тулалдана. Улмаар урьдчилсан таамгаар Бразилын тамирчин Каролайн Де Алмайда болон Казахстаны Назим Кузайбай нарын ялсантай медалийн төлөө тулалдана. Назим Кузайбайг өмнө нь 2023 оны Азийн наадамд тулалдаж ялж байсан юм.

Харин 54 кг-ын жинд М.Энхжаргал 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Сирин Чараабитай тулалдана. Дараагийн учраа Румыний тамирчин Ленута Лакрамиоратай тулалдах бөгөөд ялбал медалийн төлөө Их Британийн тамирчин Чарли Дависонтой медалийн төлөө тулалдах юм.

Манай боксчдын тэмцээн маргааш М.Энхжаргалын тулаанаар эхэлнэ. 

#мүох, #“Парис 2024” зуны олимп, #боксын сугалаа,