НИЙГЭМ

Он гарсаар улсын хэмжээнд 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амиа алдаад байна

Амралт зугаалгын өдрүүд үргэлжилсээр. Энэ үеэр иргэд хөдөө орон нутгийг зорин гол, нуур бараадан зугаалах нь элбэг. 2021 он гарсаар улсын хэмжээнд 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байжээ. Үүний 67 нь том хүн 19 нь хүүхэд байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь стандартын бус хийлдэг завь, гудас болон хөвөгч хэрэгсэлтэй гол усанд орсноос үүдэлтэй.

ОБЕГ-ын аврагч Г.Гансүх: -Хүмүүс гол усанд ойрхон амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналттай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аль болох усруу орохгүй байх, баталгаатай зам гарцаар гарах, зориулалтын бус зөвхөн бассейнд ашигладаг хүүхдийн хийлдэг тоглоом, гудас, машины дугуй гэх мэт зүйлд их найдаж бйна. Энэ нь урсгал усанд ашиглах боломжгүй зүйлс юм. Өмнө дурдсан шалтгаануудын улмаас усны осол болж байгаа учир иргэд амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналттай зөв боловсон амрахыг уриалж байна.

ОБЕГ-ын аврагч Г.Булганбаатар: -Өсвөр буюу 10-17 насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй, томчуудад хэлэлгүй их гардаг. Гол дээрх очинд нэг нэгнээ хөөргөж, чадахгүй ч гэсэн нэг нэгнээсээ ичсэний улмаас ус руу ордог тохиолдол олон байна.

Иргэн О.Цолмон: -Амралтын өдөр болохоор гэр бүлтэйгээ амраад явж байна. Гэхдээ гол усанд орохдоо аюулгүй байдлаа хангаж байгаа. Зурагт, телевиз, радиогоор сонсож байхад энэ жил үертэй байгаа болохоор маш олон хүмүүс үерийн болон голын усанд живж амиа алдсан гэсэн мэдээ байсан. Тийм болохоор амарч зугаалахдаа аюулгүй байдлаа сайн хангаад хийлдэг завь ч юм уу тийм зүйл ашиглахгүй хүүхдүүддээ хараа хяналттай амарч зугаалж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet