КОВИД-19 халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт хийгдэж байна

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газраас зохион байгуулан нийслэлд Коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдийг хэвтүүлэн эмчилж буй эрүүл мэндийн 52 байгууллагад дэмжлэгт хяналт хийгдэж байна. Дээрх хяналтын хүрээнд 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасгийн улаан бүсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг судлан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасагт орны ачаалал харьцангуй багасаж, хүнд хүний тохиолдлын тоо буурсан, хэвтүүлэн эмчлүүлж буй иргэд эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл ханамжтай байлаа.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Хариулах