2024 оны зуны Олимпын нээлтийн ёслол Парис хотод эхлэхээс хэдхэн цагийн өмнө Францын өндөр хурдны галт тэрэгний сүлжээ “хорлон сүйтгэх ажиллагаа”-ны бай болсныг “SNCF” төмөр замын оператор мэдэгдэв.
Үр дүнд нь тус улсын хамгийн ачаалалтай төмөр замын зарим шугам болох Парисыг тус улсын баруун, хойд, зүүн бүстэй холбодог өндөр хурдны “TGV”-ийн шугамууд тасалдсан бөгөөд Парисын Гаре Монпарнассе өртөөнд түгжрэл үүссэн байна.
“Өнгөрсөн шөнө Атлантын далай, Хойд болон Зүүн чиглэлийн өндөр хурдны шугам хэд хэдэн хорлон сүйтгэх ажиллагааны хохирогч болсон. Манай байгууламжийг гэмтээхийн тулд зориудаар гал тавьсан” гэж “SNCF” мэдэгдэлд дурджээ.
Тээврийн сайд Патрис Вергрите олон хүний төлөвлөгөөнд нөлөөлсөн уг “гэмт хэргийн шинжтэй үйлдлийг” эрс буруушаасан байна.
Галт тэрэгний Хэд хэдэн шугамын хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд засварын ажил амралтын өдрүүдэд үргэлжилж магадгүй байгааг “SNFC” анхааруулав.
Спортын сайд Амели Оудеа-Кастера халдлагыг “аймшигтай” хэмээн буруушаагаад, олон нийт болон Олимпын тамирчдад үзүүлэх нөлөөллийг үнэлж байгааг мэдэгджээ.
Тэрээр “Энэ үнэхээр аймшигтай. Наадмыг онилно гэдэг нь Францыг онилж байна гэсэн үг” гэж “BFMTV”-д ярьсан байна.
Өнөөдөр Парисын төвд 300,000 гаруй үзэгч, Олимпын наадамд оролцох олон мянган тамирчид Сена мөрний эрэг дээр болох нээлтийн ёслолд оролцох юм.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Парис, #Франц, #TGV, #SNCF,