Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар захирамжаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайдаар Монгол Улсын Их хурлын гишүүн Цэвэгдоржийн Туваан томилогдлоо.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Учрал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Ж.Ганбаатар нар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайдаар томилогдож буй Цэвэгдоржийн Туваанд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүслээ. 

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайд Цэвэгдоржийн Туваан нь 

- 2017-2020 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, 

- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга,  

- НХҮЕГ-ын даргаар тус тус ажилласан туршлагатай. 

- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 

- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 

- 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар томилогдон ажиллаж байна. 

Тэрбээр, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар бол манай улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг гэдгийг онцлон цаашид монгол төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэн, Монгол Улсын эдийн засагт эрдэс баялгийн салбарын оруулах хувь нэмрийг аж үйлдвэрийн салбарын хамтаар хөгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. 

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар нь 22 сайд, 16 яамтай ажиллахаар болов. 

Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны сайд Цэвэгдоржийн Туваан танд салбарын нийт ажилчид, алба хаагчдын нэрийн өмнөөс ажлын амжилт хүсье гэж АҮЭБЯ-аас мэдээллээ. 

#Аж үйлдвэр Эрдэс баялгийн яам, #Аж үйлдвэр Эрдэс баялгийн яамны сайд Цэвэгдоржийн Туваан,