Гэрэл зургийг MPA.mn
Шууд нислэгийн анхны онгоц есдүгээр сарын 28-ны өдөр Шинэ Дели хотын Индира Ганди олон улсын нисэх буудлын T3 терминалд 07:20 цагт газардсан байна. Нислэгийг Монголын “Хүннү Эйр” компани долоо хоног бүрийн даваа гарагт үйлдэх бөгөөд хоёр хотын хоорондох нислэгийн хугацаа таван цаг аж.
Ингэснээр өмнө нь Хонконг, Бээжин, Инчон зэрэг хотод дамжин 13-18 цаг зорчдог байсан аяллын хугацаа мэдэгдэхүйц богиносож байна.
Шууд нислэг нь Монгол Улсаас Энэтхэгийн Буддын шашны түүх, соёлын өв бүхий газруудад аялах шашин, соёлын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Энэтхэгээс Монгол Улсад хийх эрүүл мэндийн болон өвлийн аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой гэж Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд дэмжлэг үзүүлж, ачаа тээврийг илүү хурдан, хямд тээвэрлэх боломж бүрдэх юм. Монгол болон Энэтхэгийн иргэд харилцан визгүй зорчих боломжтой бөгөөд хоёр улсын иргэдэд цахим визийн үйлчилгээ мөн нээлттэй байна.
Шууд нислэгийг 2025 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.

#онцолсон, #Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам, #Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэг,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586