Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда нар “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, төслийг албан ёсоор эхлүүллээ.

Нийт 100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй нөхцөлд хүний амь нас, иргэдийн амьжиргааг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх болон аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулна. Мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулахаар төлөвлөжээ.

#онцолсон, #Шадар сайд Н.Номтойбаяр, #Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда,