Тайландын нийслэл Бангкокт орсон хүчтэй аадар борооны улмаас үер буурч эхэлсэн ч нислэгийн үйл ажиллагаанд хүндрэл үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын үндэсний агаарын тээврийн “Thai Airways” есдүгээр сарын 29-нд төлөвлөсөн нислэгийнхээ ойролцоогоор 30 хувийг цуцлахаар болжээ.
Мөн Бангкокийн Суварнабхуми олон улсын нисэх буудалд “Thai Airways”-ийн 5000 орчим ачаа тээш гацсан байна. Компанийн гүйцэтгэх захирал Чай Эамсири ачаа тээшний хуримтлалыг 72 цагийн дотор арилгахаар ажиллаж байгааг мэдээлжээ.
Үерийн улмаас нисэх буудлын газрын үйлчилгээ доголдож, ажилтнууд ажилдаа ирэхэд хүндрэл үүссэн байна. Үүнийг шийдвэрлэхэд Тайландын Агаарын цэргийн хүчний 69 алба хаагчийг дайчилжээ.
Тайландын Засгийн газрын мэдээлснээр дахин хүчтэй бороо орохгүй бол Бангкокийн үерийн ус 2-3 хоногийн дотор татарч болзошгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Бангкокийн үер, #Thai Airways,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586