Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд албан хаагчдын цахим ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, хиймэл оюуны шийдлүүдийг үр ашигтай нэвтрүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг.
Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид болон Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдийн албан хэрэгцээнд зориулсан “Microsoft 365 платформыг үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт өнөөдөр (2026.09.29) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын шаардлагад нийцүүлэн Microsoft 365 платформыг зөв, үр ашигтай ашиглах мэдлэг, ур чадварыг олгох зорилготой тус сургалтыг “Эмпасофт Академи”-ийн Ахлах автоматжуулалтын инженер Ц.Баттөр, Мэдээллийн технологийн инженер Н.Хаш-Эрдэнэ нар удирдан явуулав.
Сургалтын хүрээнд оролцогчдод уг цахим платформын нэгдсэн ажлын орчинд ажиллах арга барил, цахим хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндсэн зарчмын талаар мэдлэг олголоо.
Түүнчлэн Microsoft 365 Copilot-ийн боломж, аюулгүй хэрэглээ, хиймэл оюуныг өдөр тутмын ажилд ашиглах аргачлал, үр дүнг нягтлан шалгах, хариуцлагатай хэрэглээг хэрхэн нэвтрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулсан юм.

Мөн оролцогчид баримт бичиг хамтран боловсруулах, мэдээлэл солилцох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд Microsoft 365 платформын шийдлүүдийг ашиглах жишээ дасгал ажиллаж, мэдлэг, ур чадвараа бататгалаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#Сургалт, #УИХ-ын Тамгын газрын албан хаагчид,