Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч С.Молор-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Тодруулбал, түүнд Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, хэргийн нэр бүхий оролцогч болон бусад оролцогчтой уулзах, харилцах, холбоо тогтоохыг хориглосон хязгаарлалт тогтоожээ.

Нийслэлийн прокурорын газраас С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг сунгах санал гаргасан байна.

Уг саналыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн өмгөөлөгчдийн гомдлыг Ерөнхий шүүгч хянан үзээд, хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих арга хэмжээг ийнхүү өөрчилжээ.

Шүүхийн шийдвэр 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр гарсан бөгөөд хүчин төгөлдөр болсон байна.

Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

#С.Молор-Эрдэнэ, #Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх,