ОХУ-ын Якутск хотод “Азийн хүүхдүүд” олон улсын спортын зуны VIII наадам зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 7-ны хооронд болсон билээ. Энэхүү наадмаас медаль хүртсэн баг тамирчдын төлөөлөлийг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. 

Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Эх орныхоо нэрийг цуурайтуулсан та бүхэнд халуун талархал илэрхийлье. Тамирчид маань үр дүнтэй оролцлоо. Цаашид амжилтаа ахиулахын тулд тогтсон бэлтгэл сургуулилтыг эртнээс төлөвлөж, зохих үр дүнгээ ахиулахад бүх шатанд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ. 

Дараа нь Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар Ц.Баярсайхан, Б.Мөнгөнтуяа, Н.Ганзориг, Р.Лувсанпүрэв, Э.Эрдэнэпүрэв, М.Золжаргал нарыг шагналаа. “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд 24 орны 2850 тамирчин спортын 24 төрөлд өрсөлдөхөд манай улсаас спортын 11 төрөлд 45 тамирчин оролцсон юм. Монголын баг зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл медальтайгаар 13 дугаар байр эзэлсэн билээ. 

МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД: 
            Самбо бөх: 
79кг: Э.Энхзориг Алтан медаль 
57 кг: Г.Энхжин Алтан медаль 
65 кг: Э.Анударь Мөнгөн медаль
49 кг: О.Тэнүүн Хүрэл медаль
54 кг: Б.Саруул Хүрэл медаль 
          Модон барилдаан: 
50 кг: Н.Дагвадорж Хүрэл медаль
80 кг: Ё.Өсөх-ирээдүй Хүрэл медаль 
           Диф чөлөөт бөх: 
52 кг: О.Баярсайхан Алтан медаль 
          Бүстэй барилдаан:    
55 кг: Л.Номин-эрдэнэ Алтан медаль
60 кг: Б.Эрдэнэмандах Алтан медаль
45 кг: Э.Шинэцэцэг Хүрэл медаль
50 кг: Ч.Минжинсор Хүрэл медаль 
50 кг: Н.Агааноров Хүрэл медаль
55 кг: М.Дагвадорж Хүрэл медаль
65 кг: Г.Сайнзаяа Хүрэл медаль
              Кураш бөх: 
71 кг: Б.Мөнгөндөл Мөнгөн медаль 
50 кг: Т.Мөрөн Хүрэл медаль
             Хапсагай бөх: 
62 кг: О.Ялалт Алтан медаль
45 кг: Н.Цэрэндэчин Хүрэл медаль

#БТСУХ, #“Азийн хүүхдүүд” олон улсын спортын зуны VIII наадам,