Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ирэх сард Орост болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгад татгалзсан хариу өгчээ. 

Radio Free Europe/Radio Liberty”-ийн мэдээлснээр дээд хэмжээний уулзалттай давхцан гадаадаас чухал зочид ирнэ гэж Вучич татгалзах болсон шалтгаанаа тайлбарласан байна.

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Татарстаны нийслэл Казань хотноо аравдугаар сарын 22-24-ны өдрүүдэд болно.

2009 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улс хурдацтай хөгжиж буй эдийн засгийг нэгтгэж, барууны баян чинээлэг улс орнуудын ноёрхлын эсрэг хамтдаа дэлхийн улс төр, эдийн засгийн илүү тэнцвэртэй тогтолцоог бий болгох зорилгоор БРИКС-ийг байгуулж байв. Энэ оны эхээр тус бүлэгт Египет, Этиоп, Иран, Арабын Нэгдсэн Эмират улс нэгдсэнээр есөн гишүүн улстай болсон. 

Сербийн удирдагч БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг арваад өдрийн өмнө хүлээн авсан бөгөөд уулзалтад оролцох эсэхээ сайтар бодолцоно гэж өмнө нь мэдэгдэж байв.

Путин мөн энэ долоо хоногийн эхээр Вучичийг урилгыг нь хүлээн авна гэж найдаж байгаагаа илэрхийлж байжээ.  

Гэсэн ч Сербийн Шадар сайд Александр Вулин Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Путинтэй уулзахдаа Белградыг Оросын холбоотон гэж нэрлэсний дараа пүрэв гарагт Европын холбоо Оростой нягт харилцаатай байх нь ЕХ-нд элсэх хүсэл эрмэлзэлтэй нь нийцэхгүй байгааг анхааруулсан аж.

Серби нь Москватай олон жилийн өмнөөс найрсаг харилцаатай бөгөөд Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай. Хэдийгээр НҮБ-ын индэр дээр Оросын Украин дахь түрэмгийллийг буруушааж байсан ч Белград Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзсан юм. 

Эх сурвалж: The Moscow Times

#БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт, #Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич,