Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид хоёр дахь оролдлогоороо бослого, үймээн самууны хэргээр шалгагдаж буй Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчиллаа.

Юн нь албан тушаал хашиж байхдаа баривчлагдсан тус улсын анхны ерөнхийлөгч болсон байна.

Авлигатай тэмцэх газрын мэдэгдэлд дурдсанаар мөрдөн байцаагчид орон нутгийн цагаар 10:33 цагт баривчлах тушаалыг гүйцэтгэжээ.

Ерөнхийлөгчийг Авлигатай тэмцэх газарт хүргэсэн байна.

Түүний өмгөөлөгч Сок Дон Хён “Facebook” хуудсаараа “Ерөнхийлөгч ноцтой хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд өргөөгөө орхиж, мөрдөн байцаагчидтай уулзахаар тохиролцсон” гэж мэдэгджээ.

Юн нь баривчлагдахаасаа өмнө мэдэгдэл хийсэн байна. Тэрээр мөрдөн байцаалтын ажиллагааг “хууль бус” гэж тодорхойлсон боловч “цус урсахаас сэргийлэхийн тулд” Авлигатай тэмцэх газрын байцаалтад орохоор шийдсэн тухайгаа видео мэдэгдэлдээ дурджээ.

“Гэхдээ энэ нь би тэдний мөрдөн байцаалтыг зөвшөөрч байна гэсэн үг биш юм.”

Тэрээр тус улсад хууль дээдлэх зарчим алдагдаж байгааг хэлээд, түүнийг шалгаж буй байгууллагууд, баривчлах захирамж гаргасан шүүх тийм эрх мэдэлгүй болохыг тэмдэглэсэн байна.

“Хэдийгээр хар өдрүүд үргэлжилж байгаа ч... энэ улсын ирээдүй найдвар төрүүлж байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд, та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа. 

Сөрөг хүчний Ардчилсан намын бүлгийн дарга Пак Чан Дэ баривчилгааг Үндсэн хуулийн дэг журам, ардчилал, хууль дээдлэх ёсыг сэргээх эхний алхам гэж тодорхойлсон байна.

Мөрдөн байцаагчид болон цагдаа нар ерөнхийлөгчийг баривчилсан гэж мэдэгдэж байгаа бол Юн болон түүний өмгөөлөгчид түүнийг сайн дураараа байцаалтад оролцохоор шийдсэн гэж тайлбарлаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол,