Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой аж.
Монгол Улсын хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилж, хийж байна. Дээрх үнэлгээг хийснээр хиймэл оюун ухааныг зөв зохицуулж, ёс зүйтэй хэрэглэж, инновацид нэвтрүүлэх, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой. Хиймэл оюун ухаан нь ахиц дэвшил, хүртээмжтэй байдлыг хангах асар их нөөц бололцоотой боловч энэхүү боломжийг ашиглахын тулд нарийн төлөвлөлт, салбар хоорондын хамтын хүчин чармайлт их чухал.
Өнөөдрийн семинар нь дээрх асуудлыг шийдвэрлэх алхамын эхлэл бөгөөд үндсэн хоёр зорилго дэвшүүлжээ. Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны үнэлгээний арга зүй, түүний хиймэл оюун ухааны бодлогыг боловсруулахад гүйцэтгэх үүргийг танилцуулах. Хоёрдугаарт, Засгийн газрын холбогдох талуудаас чухал тоон мэдээллийг цуглуулж, энэ нь шийдвэр гаргалт, стратеги төлөвлөлтөд мэдээлэл өгөх үндэс суурь болох юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Засгийн газруудад төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглахад дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2024 онд Колумб, Бутан, Шриланк зэрэг улсуудтай хамтран ажиллаж, эдгээр нь хиймэл оюун ухааны үндэсний стратегиа боловсруулан гаргажээ.
Монгол Улсын хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийг боловсруулж, батлуулах ажлыг эхлүүлээд байна.

#ЦХИХХЯ, #Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгаа,