2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь оролцов.
Төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын ажил хийгдэнэ. Тус эмнэлгийн хувьд дээврээс дусаал гоожих, цахилгаан шугамын гэмтэл, саатлаас үүдэн цахилгаан тасардаг зэрэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлийг бий болгодог байна. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, тус эмнэлгийн эмч, ажилчдын ажлын байрны нөхцөл сайжирч, эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлэн сувилуулах боломж бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жил “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 610 дахь, Сүхбаатар аймагт хэрэгжих 15 дахь төсөл болж байгаа бөгөөд энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар 233,748 ам.доллар байх юм.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам

#Япон улсын Элчин сайдын яам, #“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”, #Нэгдсэн эмнэлгийн засварын ажил хийгдэнэ,