“TikTok”-ийн эсрэг хориг хэрэгжихэд хэдэн өдөр дутуу байгаа энэ үед “RedNote” нэртэй Хятадын аппликэйшн АНУ-ын хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ.
Өөрсдийгөө “TikTok-н дүрвэгсэд” гэж нэрлэсэн хэрэглэгчдийн энэхүү шилжилтээс болоод “RedNote” нь АНУ-ийн “App Store”-д даваа гарагт хамгийн их татагдсан аппликэйшн болсон байна.
“RedNote” нь Хятад, Тайвань болон бусад Мандарин хэлтнүүдийн дунд түгээмэл хэрэглэгддэг “TikTok”-ын гол өрсөлдөгч аж.
“TikTok” болон “Instagram”-ийг хослуулсан мэт харагдах энэхүү апплипэйшнийг сар бүр тогтмол 300 сая орчим хэрэглэгч ашигладаг байна. Хэрэглэгчдийнх нь дийлэнхийг залуу эмэгтэйчүүд бүрдүүлдэг ба үүгээр болзохоос эхлээд хувцас загвар хүртэл амьдралын хэв маягийн зөвлөгөө солилцдог аж.
Өнгөрсөн жил АНУ-ын хууль тогтоогчид нэгдүгээр сарын 19-ний өдөр гэхэд “TikTok”-ийн тус дахь үйл ажиллагааг худалдахыг шаардсан, эс бөгөөс аюулгүй байдлын үүднээс хориг тавина гэдгээ анхааруулсан. Компанийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр ойрын өдрүүдэд гарах юм.
“TikTok” мөн АНУ дахь бизнесээ худалдахгүй гэдгээ илэрхийлээд, уг хоригийг АНУ дахь платформын 170 сая хэрэглэгчийн үг хэлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл хэмээн тодорхойлсон.
Энэ хооронд, АНУ-ын засаг захиргаа болон “TikTok”-ын маргаанаас “RedNote” ашиг хүртэж байна. Сүүлийн өдрүүдэд “TikTok-ийн дүрвэгсэд” гэсэн сэдвээр тус платформ дээр нийт 63,000 пост нийтлэгджээ.
Гэхдээ “TikTok”-ийн адил тус аппликэйшн аюулгүй байдлын тал дээр эргэлзээтэй бөгөөд Хятадын засгийн газрын хатуу хяналтад байдаг.
Хятадтай хурцадмал харилцаатай Тайвань улс мөн төрийн албан хаагчдаа тус платформыг ашиглахыг хориглодог байна.
Хориг хэрэгжиж эхэлсэн ч “TikTok”-ийн хуучин хэрэглэгчид аппликэйшнийг ашиглах боломжтой хэвээр байх болно. Гэхдээ аппликэйшнийг шинээр татаж авах боломж хязгаарлагдаж, цаг хугацааны явцад мартагдаж болзошгүй тул хэрэглэгчид нь аюулгүй байдлын асуудлыг үл харгалзан “RedNote” руу хошуурцгааж байгаа аж.
Эх сурвалж: BBC