Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг баривчлахаар өнөөдөр өглөө түүний өргөө руу нэвтрэхийг оролдож байна.
Хэдэн зуун цагдаа уулын энгэрт байрлах ерөнхийлөгчийн виллаг чиглэн алхаж буй бичлэг онлайнд нийтлэгджээ. Тэдний зарим нь шат, зарим нь тастагч барьсан байна.
Нэгдүгээр сарын 3-нд мөрдөн байцаагчид Юныг баривчлахаар оролдсон боловч ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны эсэргүүцэлтэй тулгарсны улмаас зургаан цагийн дараа ажиллагааг зогсооход хүрсэн юм.
Юны өмгөөлөгчдийн зүгээс баривчлах оролдлогыг хууль бус бөгөөд ерөнхийлөгчийг олон нийтийн өмнө доромжлох зорилготой гэж үзэж байгаа.
Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд өгүүлснээр өнөөдөр баривчлах ажиллагааг гүйцэтгэхийн тулд 3,200 офицерыг дайчилсан байна.
Ерөнхийлөгчийн өргөөний гадаа мөн Юны олон зуун дэмжигч болон түүний Ардын хүчний намын гишүүд үүр цайхаас өмнө цугларчээ.
Арванхоёрдугаар сарын эхээр богино хугацаанд цэргийн дэглэм зарласныхаа төлөө Юн нь бослого, үймээн самууны хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэрээр хууль сахиулах байгууллагын зарлан дуудах хуудсыг удаа дараа үл тоомсорлосныхоо төлөө шүүхээс баривчлах захирамж гаргуулсан юм.
Үндсэн хуулийн шүүх мөн Юныг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах тухай хууль тогтоогчдын саналыг дэмжих эсэхийг хэлэлцэж байна.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр цагдаа нар ерөнхийлөгчийн өргөөний гурав дахь хаалтыг давсан бөгөөд Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ким Сон Хуныг баривчилжээ. Баривчлах захирамжийг гүйцэтгэх өмнөх оролдлогод саад учруулсныхаа дараа Ким нь мэдүүлэг өгөх цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан аж.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхийлөгч Юн Сук Ёол, #баривчлах ажиллагаа,