Хятад улс гадны иргэдэд хүүхэд үрчлүүлэхийг зогсоосон нь хүүхэд үрчилж авахаар хүлээж байсан гэр бүлүүдэд тодорхойгүй байдал үүсгэжээ.
Пүрэв гарагийн өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Бээжин зөвхөн ураг төрлийн холбоотой гадаадын иргэдийг Хятадаас хүүхэд үрчлэхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэн байна.
Тэрээр уг дүрмийн өөрчлөлтийг олон улсын гэрээний үзэл санаатай нийцэж байна гэснээс ямар учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргасан талаар тайлбар хийгээгүй байна.
Бээжингийн зүгээс дээр зааснаас бусад тохиолдолд “ямар ч шатанд үрчлэх үйл явцыг үргэлжлүүлэхгүй” гэдгийг дахин баталгаажуулсан бөгөөд энэ шийдвэр нь Хятадаас хүүхэд үрчилж авахаар хүлээж байсан, үйл явцаа аль хэдийн эхлүүлсэн АНУ-ын олон зуун гэр бүлийг хүнд байдалд оруулжээ.
Хятадын эрх баригчид 1979 онд хүн амын өсөлтийн үед маргаан дагуулсан “нэг хүүхэд” бодлогыг нэвтрүүлж байв. Дүрэм зөрчсөн айл өрхүүдийг торгож, зарим тохиолдолд ажилгүй болгож байсан тул олон гэр бүл хүүхдээ, ихэнх тохиолдолд охидоо хаяхад хүрч байжээ.
1990-ээд онд гадны иргэдэд хүүхэд үрчлэхийг албан ёсоор зөвшөөрснөөс хойш гуч орчим жилийн хугацаанд 150,000 гаруй хятад хүүхэд хилийн чанадад үрчлэгдсэнээс 82,000 гаруй нь Америк гэр бүлүүдэд очсон байна. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлт аж.
Хятадын нэг хүүхэд бодлого, үрчлэлтийн хуулийн улмаас хүүхэд худалдаалах гэмт хэрэг нэмэгдэж, далд зах зээлийг бий болгосон гэж зарим нь шүүмжилдэг. 2013 онд Хятадын цагдаа нар хулгайлагдсан 92 хүүхдийг аварч, хүний наймаа явуулдаг сүлжээний гишүүдийг баривчилж байжээ.
Сүүлийн үед мөн Дани, Нидерланд зэрэг улс гадны иргэдэд хүүхэд үрчлэх тал дээр санаа зовж байгаагаа илэрхийлээд, хязгаарлах арга хэмжээ авсан байна.
Хятадын хувьд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс гадна төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн нь хүүхэд үрчлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулах шалтгаан болсон байж магадгүй.
Хятадын засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд 2016 онд нэг хүүхэд бодлогоос татгалзаж, 2021 онд гэрлэсэн хосуудад 3 хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Мөн татварын хөнгөлөлт амлаж, эхийн эрүүл мэндийг дэмжих зэрэг олон арга хэмжээ авч байгаа ч эдгээр нь төрөлтийг тогтвортой нэмэгдүүлэхэд хангалттай биш байна.
Эх сурвалж: BBC

#ХЯтад, #хүүхэд үрчлэх,