Даваа гарагт Москва хотод тансаг зэрэглэлийн орон сууцны барилгад болсон дэлбэрэлтийн үеэр зүүн Украины Оросыг дэмжигч хагас цэрэгжсэн бүлгийн удирдагч Армен Саркисян амь үрэгджээ.

Дотоодын хэвлэлүүдэд бичсэнээр Саркисяныг бие хамгаалагчдынхаа хамт Кремлиэс ердөө 12 км зайд орших Москва голын эрэгт байрлах “Scarlet Sails” цогцолборын подвал руу орох үед бөмбөг дэлбэрсэн байна.

Саркисянаас гадна нэг бие хамгаалагч нь алагдаж, гурван бие хамгаалагч шархадсан болохыг “Коммерсант” мэдээлжээ.

“Тассагентлаг уг дэлбэрэлтийг сайтар төлөвлөсөн аллага гэж нэрлэсэн байна. “Саркисяны амь насанд халдах оролдлогыг маш нарийн төлөвлөж, захиалсан. Одоогоор мөрдөн байцаагчид захиалагчдыг нь илрүүлэхээр ажиллаж байна” гэж хууль сахиулах байгууллагын төлөөлөгчөөс иш татан мэдээлжээ.

Оросын аюулгүй байдлын албанаас мэдээллээ авдаг “Telegram”-ын “Baza” суваг барилгын үүдний танхимд их хэмжээний хохирол учирсныг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.

Арванхоёрдугаар сард Украины Аюулгүй байдлын алба Саркисяныг Донецк мужид үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч гэж тодорхойлж байсан ба түүнийг “хууль бус зэвсэгт бүлэглэл”-ийн үйл ажиллагаанд оролцож, тусалсан гэж албан ёсоор сэжиглэж байгаагаа мэдэгдэж байв.

Мэдэгдэлд өгүүлснээр Саркисян нь шоронгоос чөлөөлөгдсөн дайчдыг оролцуулан Оросыг дэмжигч хагас цэрэгжсэн бүлэг байгуулсан бөгөөд фронтын ангиудад хангамж худалдан авах ажлыг зохион байгуулдаг байжээ.

Оросын бие даасан “Медиазона” хэвлэл мөн Армен гаралтай Саркисяныг Донецк мужийн Хорливка хотод удаан хугацаанд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл удирдсан талаар мэдээлэв. Хожим 2022 онд Украины эсрэг түрэмгийлэл эхлэх үед ихэвчлэн армен үндэстнүүдээс бүрдсэн Оросыг дэмжигч хагас цэрэгжсэн бүлэг байгуулсан байна.

Арванхоёрдугаар сард Москвагийн нэгэн орон сууцны гадаа бөмбөг дэлбэрч Оросын генерал Игорь Кириллов алагдахад Украины талаас зохион байгуулснаа мэдэгдэж байв. Өнөөдрийн дэлбэрэлтийн талаар Украин ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Москва, #ОРос, #Армен Саркисян,

0 / 1000