АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 25%-ийн гаалийн татвар мягмар гарагаас эхлэн хэрэгжих байсан ч нэг сарын хугацаагаар хойшлуулжээ.
Мексик, Канад улс хилийн хамгаалалтаа сайжруулж, хар тамхины наймааг таслан зогсоох арга хэмжээ авахаар тохиролцсоны дараа Трамп ийм шийдвэр гаргасан байна.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нар Трампын цагаачлал, хар тамхины хууль бус наймаатай хатуу тэмцэх шаардлагын хариуд хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэхээр тохиролцсоноо мэдэгджээ.
Канад улс АНУ-тай хиллэдэг хилийн дагуу шинэ технологи нэвтрүүлж, нэмэлт хүн хүч байршуулж, зохион байгуулалттай гэмт хэрэг, фентанилийн хууль бус наймаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мексик улс хууль бус цагаачлал, хар тамхины урсгалыг зогсоохын тулд Үндэсний гвардийн 10,000 цэргээр хойд хилээ бэхжүүлэхээ мэдэгджээ. Хариуд нь АНУ Мексикийг чиглэсэн өндөр хүчин чадалтай зэвсгийн наймаатай тэмцэхээ амласан байна.
Үүний дараа Трамп “Ерөнхийлөгчийн хувьд бүх Америкчуудын аюулгүй байдлыг хангах нь миний үүрэг хариуцлага бөгөөд би үүнийг л хийж байна. Энэ анхны үр дүнд би маш их баяртай байна” гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв.
АНУ худалдааны хамгийн том хоёр түнштэйгээ тохиролцоонд хүрснээр эдийн засгийг сүйрүүлж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх төлөвтэй байсан худалдааны дайн түр намжлаа.
Трамп ирэх саруудад эдгээр улсуудтай эдийн засгийн хэлэлцээр байгуулахаар хичээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Харин Хятадад ногдуулах 10%-ийн гаалийн татвар өнөөдрөөс хүчин төгөлдөр болох хэвээр байна.
Ням гарагт Трамп мөн Европын Холбооны 27 орныг татварын нэмэгдлийн дараагийн бай болно гэдгийг мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Канад, #Мексик, #худалдааны дайн,