Түгээмэл хэрэглэгддэг хүнсний будагч бодис нь хулганы арьсыг түр хугацаанд тунгалаг болгож, дотор эрхтнүүдийг нь харах боломжийг олгодог болохыг эрдэмтэд тогтоожээ.
Энэхүү нээлт нь биоанагаах ухааны судалгаанд хувьсгал хийх бөгөөд хэрэв хүн дээрх туршилт амжилттай болбол анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт өргөнөөр хэрэглэгдэх боломжтой юм.
“Science” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн шинэ судалгаанд өгүүлснээр судлаачид устай хольсон тартразин хэмээх хүнсний будгийн уусмалыг амьд хулганы гавал, гэдсэн дээр түрхсэнээр арьсыг нь тунгалаг болгосон байна. Үлдсэн уусмалыг угаасны дараа амьтдад ямар нэг сөрөг нөлөө ажиглагдаагүй аж. Уусмалыг түрхэхээс өмнө хулганы үсийг хуссан байна.
Судалгааны зохиогч, Даллас дахь Техасын их сургуулийн физикийн тэнхимийн туслах профессор Зихао Оугийн тайлбарласнаар энэ нь ид шид биш. Харин гэрэл шингээгч будгийн молекулууд нь эдийн гэрэл сарниулах чадварыг дарангуйлж, арьсаар дамжих гэрлийн дамжуулалтыг сайжруулдаг байна.
Устай хольсон будагч бодисыг арьсанд дээр түрхэх үед эдийн усархаг хэсгийн хугарлын илтгэгч (refractive index) эдэд агуулагдах уураг, өөх тосны илтгэгчтэй адилхан болдог бөгөөд будгийн молекулууд арьсанд бүрэн тархсаны дараа манан сарниж алга болдогтой адил арьс тунгалаг болдог аж.
Амьд амьтан дээр ажиллахын өмнө судалгааны багийнхан тахианы цээж махан дээр туршилтаа хийсэн байна. Дараа нь хулгана дээр туршилт хийх үед тархины гадаргуу дээрх судас, дотоод эрхтнүүд, ходоодны булчингийн агшилтууд нь арьсны цаанаас харагдаж байжээ.
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас зөвшөөрөгдсөн “FD&C Yellow №5” синтетик будаг нь ихэвчлэн улбар шар эсвэл шар өнгөтэй чипс, чихэр, зайрмаг, гурилан бүтээгдэхүүнд ашиглагддаг байна. Харин Калифорнийн хүрээлэн буй орчны эрүүл мэндийн аюулын үнэлгээний алба 2021 онд уг будгийг зан төлөвийн асуудал болон хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг гэж дүгнэж байжээ.
Судлаачид хүн дээр туршилт хийгээгүй байгаа бөгөөд хүний арьс хулганыхаас 10 дахин зузаан гэдгийг харгалзан уусмалыг ямар хэмжээгээр найруулах зэрэг зарим зүйлс тодорхойгүй байгаа гэв.
Энэ технологи нь судсыг илүү тод харагдуулснаар венийн байршлыг тогтооход хэцүү өндөр настай өвчтөнүүдээс цус авах, судсаар тариа хийх зэрэг процедурыг хөнгөвчлөх үр нөлөөтэйгөөс гадна арьсны хорт хавдрын эрт илрүүлэлт, фотодинамик болон фототермаль эмчилгээнд ашиглах, мөн лазер дээр суурилсан шивээс арилгах ажилбарыг илүү хялбар болгох боломжтой байна.
Эх сурвалж: CNN

#шинжлэх ухаан, #Science, #FD&C Yellow №5, #будагч бодис, #хулгана дээрх туршилт,