Бельгийн эрх баригчид эмэгтэйчүүдийг мансууруулаад, дараа нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргээр баарны гурван менежерийг баривчилжээ.
Прокурорууд эдгээр сэжигтнийг 2021 оны арванхоёрдугаар сараас 2024 оны арванхоёрдугаар сарын хооронд дор хаяж 41 эмэгтэйн уух зүйлд кетамин зэрэг мансууруулах бодис хольж, хохирогчдоо ухаангүй болсных нь дараа хүчирхийлдэг байсан гэж сэжиглэж байгаа аж.
Уг хэрэг Бельгийн баруун хойд хэсэгт орших Кортрийк хотод болсон бөгөөд сэжигтнүүд бүгд тус бүс нутагт баар ажиллуулдаг хүмүүс болохыг албаныхан мэдэгдсэн байна.
Мөрдөн байцаагчид мөн өөр хоёр хүнийг уг хэргийн сэжигтнээр саатуулан байцаасан бөгөөд нэгээс нь мэдүүлэг авсны дараа сулласан гэв.
Прокурорын мэдэгдэлд дурдсанаар эдгээр хүмүүсийг хүчингийн хэрэг, бэлгийн хүчирхийлэл, мансууруулах бодис хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэж байгаа аж.
“Залуу эмэгтэйчүүдэд ихэвчлэн амареттоны амттай согтууруулах ундаа санал болгодог бөгөөд маргааш өглөө нь эмэгтэйчүүд танихгүй газарт эсвэл өөрийн гэртээ ухаан балартсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдалтай сэрдэг” гэж прокурорын газрын өөр нэг төлөөлөгч Том Янссенс хэлсэн байна.
Бельгийн Дотоод хэргийн сайд Бернард Квинтин уг хэргийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээгээд, кетаминыг “хялбар, хямд аргаар олж авах боломжтой” байгааг шүүмжилжээ.
Мөн “Эмэгтэйчүүд хүссэн газраа, хүссэн үедээ айх аюулгүйгээр гадуур явах боломжтой байх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#Бельги, #Мансууруулах бодис, #хүчингийн гэмт хэрэг,