НИЙГЭМ

Гурвалжингийн гүүрний нэг, хоёрдугаар эгнээг хэсэгчлэн хааж, засвар хийнэ

Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил хийхээр болжээ. Энэ хүрээнд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн автомашины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд хаах гэнэ. Мөн хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-ны 08:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлах аж.

Харин Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 22:00 цагийн хооронд хязгаарлана. Түүнчлэн хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны 22:00 цагийн хооронд хааж, засварын ажил хийж, хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оржээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet