COVID-19

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ХАБГБ-ын хуралд ковидоос шалтгаалж цахимаар оролцлоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр Кремль дотор түүнтэй ойр ажилладаг олон арван хүний дунд коронавирусийн дэгдэлт гарсан бөгөөд үүний улмаас өөрийгөө тусгаарласан талаар мэдэгдэж байсан. Путин аюулгүй байдлын эвслийн хуралдаан дээр дүрс бичлэгээр дамжуулан “Коронавирусийн тохиолдол миний ойр тойронд илэрсэн. Ганц хоёр биш, хэдэн арван хүн” гэсэн юм.

Путин Тажикстаны нийслэл Душанбе хотод болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын хуралд биечлэн оролцох ёстой байсан боловч алсын зайнаас нэгдсэн байна.

Кремльд гарсан дэгдэлтийн тухай мэдээлэл нь тус улсад гурван өдрийн парламентын ээлжит сонгууль болохоос нэг өдрийн өмнө гарчээ.

Эрх баригчид цар тахал эхэлснээс хойш Путиныг хамгаалахын тулд маш их чармайлт гаргасан. Тэрээр Оросын бүтээсэн “Sputnik V” вакцин хийлгэсэн бөгөөд түүнтэй уулзах гадаадын удирдагчид, сэтгүүлчид, албан тушаалтнууд уулзалтаас өмнө өөрсдийгөө тусгаарлаж байсан юм.

Путин энэ долоо хоногт тусгаарлалтад орохоосоо өмнө Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон Токиогийн паралимпын наадмаас буцаж ирсэн тамирчидтай уулзсан байна.

AFP агентлагийн мэдээлснээр ковидын тохиолдлын тоогоор Орос улс тавдугаарт бичигдэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад долоон сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 195,041 хүн нас барсан нь Европ дахь хамгийн өндөр нас баралтын үзүүлэлт юм.

Эрх баригчид вакцинд эргэлзэж буй хүн амтай тэмцэж байгаа бөгөөд бие даасан санал асуулгаар оросын хүн амын ихэнх нь вакцин хийхээр төлөвлөөгүй байна. Мягмар гарагийн байдлаар ОХУ-ын 146 сая хүн амын 40,2 сая орчим нь бүрэн вакцинд хамрагдсан гэж Гоговын вебсайт мэдээлжээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet