Баасан гарагт Зүүн өмнөд Азид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Тайландын Бангкок, хөрш Мьянмарын хотуудад барилгууд нуржээ.

Бангкок хотод баригдаж байсан 30 давхар барилга нурсны улмаас нэг хүн амь үрэгдэж, олон арван хүн нурангид дарагдсан болохыг Тайландын Үндэсний яаралтай тусламжийн хүрээлэнгээс мэдээлэв. 

Өөр хэдэн барилга нурж, эвдэрсэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд шалгалт хийгдэж байгааг албаны хүмүүс мэдэгджээ. 

Газар хөдлөлтийн дараа Тайландын эрх баригчид Бангкок хотод онц байдал зарласан болохыг тус улсын Ерөнхий сайд Паетонгтарн Шинаватра мэдэгдсэн байна. 

АНУ-ын Геологийн алба (USGS)-аас мэдээлснээр газар хөдлөлт нь 7.7 магнитудын хүчтэй, 10 км гүнд болсон бөгөөд газар хөдлөлтийн дараа хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн төв нь Мьянмарын хоёр дахь том хот болох 1,5 сая орчим хүн амтай Мандалай хотоос 17,2 км зайд байжээ.

Эртний хааны нийслэл Мандалай хотод олон тооны барилга нурж, хотын гудамж нурангид дарагдсан байгааг харуулсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Эрэн хайх ажиллагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Хятадын “Xinhua” агентлагийн мэдээлснээр Мьянмартай хиллэдэг баруун өмнөд Юньнан мужид хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ч хүний ​​амь хохирсон талаар мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Мьянмар, #тайланд, #Зүүн Өмнөд Ази, #Бангкок, #Мандалай,

0 / 1000