Пүрэв гарагт Венец хот өдрөөр ирдэг жуулчдаас төлбөр авч эхэлсэн ч хотын оршин суугчид эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ.
Венец бол жуулчдад зориулсан төлбөрийн схемийг баталсан дэлхийн анхны томоохон хот юм. Дөрөвдүгээр сарын 25-аас хэрэгжиж эхлээд байгаа 5 еврогийн хураамж нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн тус хотыг жуулчдын хөлд дарагдахаас хамгаалах зорилготой бөгөөд хотын дарга Луижи Бругнарогийн хэлснээр тус хотыг эргэн “амьдрахад тохиромжтой” хот болгоход чиглэж байгаа аж.
Гэвч хэд хэдэн оршин суугчдын хороо болон холбоод жуулчдаас төлбөр авч эхэлснээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж үзэн пүрэв гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Оршин суугчдын идэвхтнүүдийн бүлгийн “Venessia.com” сайтыг удирддаг Маттео Секчи “Бараг хот бүхэлдээ үүнийг эсэргүүцэж байгааг би та нарт хэлж чадна. Хот руу ороход хураамж авна гэдэг байж болохгүй зүйл. Тэдний хийж байгаа зүйл хотыг сэдэвчилсэн парк болгон хувиргаж байна. Энэ бол Венецийн хувьд муу дүр зураг” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Венецийн гол арал нь 1950-иад оны эхэн үеэс хойш 120,000 гаруй оршин суугчаа алдсан бөгөөд үүнд олон асуудал нөлөөлсөн ч аялал жуулчлал хамгийн ихээр нөлөөлсөн гэж эрх баригчид үзэж байгаа юм.
Зөвхөн хотын түүхэн дурсгалт газруудад нэвтрэхэд шаардагдах нэвтрэх хураамжийг онлайнаар захиалах боломжтой бөгөөд долдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх туршилтын хугацаанд оргил ачаалалтай байх магадлалтай 29 өдөр жуулчдаас төлбөр шаардах гэнэ.
Оршин суугчид, хотод ирж ажилладаг хүмүүс, оюутнууд, 14-өөс доош насны хүүхдүүд, хотод хонох жуулчид төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Харин өдрөөр ирж буй жуулчид тасалбараа онлайнаар болон биечлэн худалдаж авах шаардлагатай. Төлбөрөө төлсний дараа жуулчдад QR код өгөх бөгөөд хотын таван үндсэн цэг дээр санамсаргүй байдлаар шалгалт хийж, тасалбаргүй хүмүүсийг 50-300 еврогоор торгох болно.
Венецийн зөвлөлийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын 25-нд тохиосон Италийн үндэсний баяраар 5,500 хүн тасалбар захиалж, схемийг хэрэгжүүлж эхэлсэн эхний өдөр хотын санд 27,500 еврогийн орлого оруулсан байна. Хэдийгээр хотын дарга үүнийг мөнгө олох санаачилга биш гэж мэдэгдэж байгаа ч хэрэв схем амжилттай болбол оршин суугчдад ногдуулах орон нутгийн татварыг бууруулахаа амласан.
Эх сурвалж: The Guardian

#Аялал жуулчлал, #итали, #Венец, #нэвтрэх төлбөр,