-ИРГЭД: ХААН банк найдваргүй, хадгаламжаа ТАТ гэж уриалмаар байна-
ХААН банкны данснаасаа урт, богино хугацаанд цалин, хадгаламжаа алдсан иргэд тус банкны төвд цуглаж мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХААН банкны удирдлага хохирогчдыг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтаар хадгаламж болон дансан дахь цалингаа алдсан иргэд "Түмэнд ойрхон, Таньд итгэлтэй гэсэн уриатай Хаан банкинд мөнгөө хадгалуулсан. Танай банк нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хариуцлагыг биелүүлж чадахгүй байна. Бүтэн жилийн өмнөөс эхлэн олон хүмүүс мөнгөө алдчихаад байхад ямар ч арга хэмжээ авсангүй. Бидний энэхүү асуудлыг хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт уламжилж өгнө үү.
Мөн цагдаагийн байгууллагыг хөдөлгөөд өгөөч. Хаан банкинд хохирлын асуудлаа хэлэхээр цагдаад ханд гэдэг, цагдаад хандахаар банкиндаа ханд гээд хоёр тийш нь гүйлгэх юм. Энэ банкны системийн нууцлал ард түмний мөнгийг хадгалах хэмжээний нууцлалтай байж чадахгүй байна. Гэмт хэрэгтнийг өөгшүүлэх зорилгоор банкнаас бидний мөнгийг эргүүлэн төлөхгүй гэж байна.
Бид мөнгөө Хаан банкинд хадгалуулсан, мөн хувь хүний нууцлал кодоо танай банканд л нээлттэй мэдээллэдэг. Танай үйл ажиллагаа яст мэлхийний хурдаар явагддаг. Энэхүү хохирол энэ хэдэн хүмүүсээр төгсгөл болмоор байна. Хохирлоо танай байгууллагаас барагдуулна. ХААН банк үнэхээр найдваргүй байна, хадгаламжаа тат гэж уриалмаар байна. Иргэд банк, цагдаа гэсэн хоёр байгууллагын хооронд бөмбөг шиг өнхөрч чадахгүй" гэж хэллээ.
Харин ХААН банкны төлөөлөл "Хүмүүсийн мөнгөө алдсан кейс өөр, өөр учраас бид хувь хүн бүртэй тулж ажиллана. Манай банкны зүгээс 72 цагийн дотор мөнгө орсон дансанд барилт хийж байгаа. Энэхүү 72 цагийн хугацаандаа бид харилцагчдадаа хуулийн байгууллагад хандан мөнгө орсон данс эзэмшигчийг шалгах зөвшөөрөл бүхий бичиг авчрах шаардлага бүхий зөвлөмж өгч байна. Ингээд бид асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Тус хүн бүр дээр асуудлыг шалгаад үнэхээр банкны процессийн алдаа мөн байвал манай банкны зүгээс иргэдийг хохиролгүй болгоно. Харин манай банкны процессийн алдаа байхгүй. Харилцагч данснаасаа мөнгөө алдсанаас биш банк мөнгө алдаагүй. Харилцагчид өөрсдийн мэдээллийг маш сайн хамгаалж, нууцлалтай байлгах шаардлагатай байна" гэсэн юм.