Түгжрэлд түүртэхгүй гэхдээ иргэд урин цагт унадаг дугуйн хэрэглээг сонгох болсон. Гэвч нийслэлд зориулалтын зам, зогсоол хомс зовлон бий.
2011 он. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын дэргэдэх “New Image” клуб “Унадаг дугуйн шинэ зам” төслийг санаачилж Монголын залуучуудын холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран 20 мянган хүнийг хамруулсан судалгаа хийж байв. Судалгааны үр дүнд нийслэлд дугуйн зам, зогсоол зайлшгүй хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, 143.7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан юм. Харамсалтай нь төсөл нийтэд хүрч гавьсангүй, "Унадаг дугуйтай Улаанбаатар" парад төдийхнөөр замхарсан. Өөрөөр хэлбэл, шат шатны дэмжлэг дутав.
2015 он. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд унадаг дугуйн зогсоол байгуулав. Гэхдээ 1.5 сая хүн амтай хотод 10 байршил дэндүү чамлам. Гэсэн ч зогсоолыг,
ЗУРГААР... Харин өнөөдөр тээврийн хэрэгслээрээ унадаг дугуйг сонгосон иргэд хаана хайс хашлага байна тэнд дугуйгаа бараадуулж гинжилсээр. Ийм дүр зургийг Монголд л түгээмэл харж болно байх.
Харин гадны орнуудад дугуйг нэг төрлийн тээврийн хэрэгслээр ашиглан, өдөр тутмын зорчих хэрэгсэл болгосноор түгжрэлийг бууруулах бүрэн боломжтой гэж үздэг юм билээ.

#онцолсон, #зургаар..., #онцлох зураг, #унадаг дугуй,