Оросын зэвсэгт хүчин Украины хоёр дахь том цахилгаан станцыг эзлэн авч, өмнөд гурван бүс нутагт цэргээ их хэмжээгээр шилжүүлэн байршуулж байгааг Украины ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгдэв.
Лхагва гарагт Оросын дэмжлэгтэй хүчин Зөвлөлтийн үеийн нүүрсээр ажилладаг Углегорскийн цахилгаан станцыг бүрэн эзлэн авснаа мэдэгдсэн нь Москвагийн хувьд гурван долоо хоног гаруйн хугацаанд гаргаж буй анхны томоохон амжилт юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн зөвлөх Олексий Арестович зүүн Донецк муж дахь үйлдвэрийг Орос эзэлснийг баталсан ч энэ нь Орост “тактикийн хувьд өчүүхэн давуу тал” гэж мэдэгджээ.
Мөн Орос өмнө зүгт Мелитополь, Запорожье, Херсон мужуудад цэргээ чиглүүлсэн нь довтолгооноос-стратегийн хамгаалалт руу шилжиж байгааг харуулж байна гэж тэрээр мэдэгдэв.
Дайны эхэн үед Оросын мэдэлд очсон өмнөд хэсгийн Херсон хотыг эргүүлэн авахаар төлөвлөж байгаагаа Украин тодорхой илэрхийлсэн.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов өмнө нь “Twitter” хуудсандаа Орос улс Херсоны чиглэлд “олон тооны цэрэг” төвлөрүүлж байгаа гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тус улсын өмнөд хэсэгт байлдаж байгаа Украины цэргүүд өнгөрсөн 24 цагийн хугацаанд дайсны 66 цэргийг устгаж, гурван танк, хоёр зэвсгийн агуулахыг устгасан тухай мэдэгдэв. Харин Оросын арми Николаев хотод пуужингаар цохилт өгсөн байна.
Түүнчлэн Украин АНУ-аас нийлүүлсэн “Himars” пуужингийн системээр Херсон дахь Днепр голыг гаталдаг чухал гүүрэнд цохилт өгч, зорчих хөдөлгөөнийг хаахад хүргэжээ. Харин Оросын дэмжлэгтэй Херсон хотын захиргааны албаны хүмүүс Антоновский гүүрний оронд понтон гүүр, гатлага онгоц ашиглаж голын эрэг дээр хүчээ татах боломжтойг мэдэгдсэн байна.
Барууны цэргийн шинжээчид уг гүүрийг Оросын хүчинд ашиглах боломжгүй болгож байгаа нь Оросын зэвсэгт хүчний тогтвортой ханган нийлүүлэлт тасалдаж, улмаар эзэлсэн газар нутгаа хамгаалахад ихээхэн хүндрэл учруулж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Украины дайн,