Оросын компаниуд барууны хориг арга хэмжээг тойрон гарахын тулд хууль тогтоомждоо өөрчлөлт оруулснаар “Bitcoin” болон бусад дижитал валютыг олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой болсныг тус улсын Сангийн сайд Антон Силуанов лхагва гарагт мэдэгдэв.

Гадаадын банкнууд барууны зохицуулагчдын шийдвэрээс болоод Оростой холбоотой гүйлгээнд маш болгоомжтой ханддаг бөгөөд энэ нь Оросын Хятад, Турк зэрэг томоохон холбоотнуудтай хийх худалдаанд нь хүндрэл учруулж ирсэн.

Тэгвэл энэ жилээс Орос улс гадаад худалдаандаа криптовалют ашиглахыг зөвшөөрч, мөн “Bitcoin” зэрэг криптовалютын олборлолтыг хуульчлах арга хэмжээ авчээ. Орос нь “Bitcoin”-ы олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. 

Силуановын хэлснээр туршилтын хугацаанд Орост олборлосон “Bitcoin”-ыг гадаад худалдааны гүйлгээнд ашиглах боломжтой болсон байна.

Ийм гүйлгээнүүд аль хэдийн хийгдэж эхэлсэн. Бид үүнийг улам өргөжүүлж, цаашид хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Ирэх жил гэхэд олон улсын төлбөр тооцоонд дижитал валzтын хэрэглээ мэдэгдэхүйц өснө гэдэгт итгэлтэй байна гэж цааш нь хэлжээ.

Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын одоогийн засаг захиргааг ам.долларыг улс төрийн зорилгоор ашиглаж, улс орнуудыг өөр валютыг сонгоход хүргэж байна гэж буруутгаад, “Bitcoin”-ыг жишээ болгон нэрлэж байв. Мөн дэлхий дээр хэн ч “Bitcoin”-ыг зохицуулж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. 

Эх сурвалж: Reuters

#Bitcoin, #криптовалют, #ОРос, #барууны хориг арга хэмжээ, #гадаад худалдаа,

0 / 1000