Сонгуулийн маргаантай үр дүнг эсэргүүцсэн жагсаалыг далимдуулан Мозамбикийн шоронгоос 1,500 гаруй хоригдол оргожээ.
Харгалзагч нартай мөргөлдсөний улмаас 33 хүн амь үрэгдэж, 15 хүн шархадсан болохыг цагдаагийн дарга Бернардино Рафаэль хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Үүнээс хойш 150 орчим оргон зайлсан этгээдийг баривчилсан байна.
Мозамбикт өнгөрсөн аравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эмх замбараагүй байдал тасрахгүй байгаа юм. Албан ёсны дүнгээр 1975 оноос хойш эрх барьж буй Фрелимо намын нэр дэвшигч Даниел Чапо ялалт байгуулсан байна.
Даваа гарагт Үндсэн хуулийн шүүх Чапог сонгуульд ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан ч түүний авсан саналын тоог бууруулсны дараа дахин үймээн самуун дэгджээ.
Аравдугаар сарын эхний дүнгээр Даниел Чапо 71 хувийн санал авч, гол өрсөлдөгч Венансио Мондлейн 20 хувийн санал авсан байсан бол шүүх Чапог 65%, Мондлейнийг 24%-ийн санал авсан хэмээн сонгуулийн үр дүнг залруулсан байна.
1975 онд Фрелимо нам анх засгийн эрхэнд гарч байсан үеэс хойших хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнөөс зайлсхийхийн тулд Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр Мапуто дахь бараг бүх бизнесүүд хаалттай, хүмүүс гэртээ бүгсэн байдалтай байжээ.
Жагсагчид улс даяар эрх баригч намын байрууд, цагдаагийн газар, банкнууд болон үйлдвэрүүдэд халдан дээрэмдэж, галдан шатаасан байна.
Энэ өдөр засгийн газрын эсрэг жагсагчид нийслэл Мапуто дахь шоронгийн ойролцоо очих үед хоригдлууд эмх замбараагүй байдлыг ашиглан шоронгийн ханыг нурааж, зугтсан байна.
Мондлейн сонгуулийг шударга бус явагдсан гэж үзэн, дэмжигчдээ эсэргүүцэл илэрхийлэхийг уриалсан бөгөөд амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэрэв сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцохгүй бол “ард түмний бослого” гарахыг анхааруулж байжээ.
Даваа гарагаас хойш эмх замбараагүй байдлын улмаас наад зах нь 21 хүн амиа алдсан бол сонгуулиас хойш гурван сарын хугацаанд 150 орчим хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Мозамбик, #Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал,