Монгол Улс урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансныг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0%, даатгуулагчийн төлөх 1.0%, нийт 2.0%, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2.0%-ийн шимтгэлийг хуримтлуулж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай боллоо.
2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1.2 сая даатгуулагчийн дансанд 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүсээд байна.
Даатгуулагч “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломж бүрдлээ.
Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харах боломжтой.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Тэтгэврийн нөөц сан, #Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал,