Сүүлийн жилүүдэд тархины цочмог цус харвалтын улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэх болсон байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт Харвалтын эрчимт эмчилгээний өрөөг тохижуулах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүллээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс 2024 онд Нэгдсэн эмнэлэгт орон нутгийн хөрөнгө оруулалтаар тусламж үйлчилгээ, эмч эмнэлгийн мэргэжилтний сургалт, ажлын байрны орчин сайжруулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэгт нийт 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэн ажилласан байна.
Цаашид 2025 онд Мэс заслын вакум хагалгааны өрөөний 1.2 тэрбум төгрөгийг аймгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Энэ удаад эрчимт эмчилгээний пункцианаль ор, 24 цагийн хяналттай монитор, өвчтөн тээвэрлэхэд зориулсан хүчил төрөгчийн баллон, орчин үеийн зөөврийн дамнуурга /гушитек/ өглөө. Ингэснээр 1 ортой байсан эрчимт эмчилгээний өрөө 2 ортой боллоо.
Аймгийн НЭ-ийн Мэдрэлийн эмч Т.Бүрэнжаргал: -“Сэлэнгэ аймгийн НЭ-ийн мэдрэлийн тасгаар жилд 500 орчим хүн үйлчлүүлдэг. 2024 оны байдлаар 466 хүнд мэдрэлийн тусламж үйлчилгээг бид үзүүлээд байна. Үүнд дотор хурц харвалт буюу цус хомсрох, цус харвалт өгсөн 91 хүнд тусламж үйлчилгээ үзүүллээ. Манай эрчимт эмчилгээний тасаг нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүрэлцээгүйн улмаас бусад тасгуудаасаа дамжуулж хэрэглэдэг.
Одоо бид эрчим эмчилгээний тасгаа өргөжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо.
Энэ маань бидний зүгээс үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, өвчтөнд ая тух, таатай орчныг үүсгэх боломжийг олголоо” хэмээн ярилаа.

#Сэлэнгэ,