Иран гаралтай Монголын жүдоч Саид Моллай Токиогийн олимпоос МӨНГӨН медаль хүртлээ

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам-
Иран гаралтай Монголын бөх Саид Моллай дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна.
Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд хэцүү тэр цагт алгаа тосон халуун дотноор угтан авсан Монголын ард түмний ачийг Саид Моллай Олимпийн мөнгөн медалиар хариуллаа.
САИД МОЛЛАЙ ГЭХ ХЭН БЭ?
Саид Моллай (1992 оны нэгдүгээр сарын 5-нд төрсөн) нь Иранд төрж өсөөд, 2019 онд иргэншлээ сольсон Монгол Улсын жүдоч. 2018 оны дэлхийн аварга.
Ираны засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны наймдугаар сард Германд очиж, хоёр жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болжээ.


K
2021-08-24
Интернетээр бүр надад үнэтэй машин, байр өгсөнгүй хүрэл медал авсан Монголчуудаа дэмжээд, намайг болохоор дэмжсэнгүй ялгаварлан гадуурлаа гэж гомдоллосон видео бичлэг цацагдсан байна. Манай Монголийн үндэсний дархлаа гэж байхгүй болсон байна. Энэ бол Ойрх Дорнодоос Исламийн шашинтай олон дүрвэгсэд орж ирвэл нийгэмд олон сөрөг үр дагаварыг бий болгоод зогсохгүй, бид Ойрх Дорнодод болж буй эцэс төгсгөлгүй шашин хоорондын зөрчилдөөн, дайн дажныг Монголийн хөрсөнд оруулж ирэхийн дохио. Монголий газарзүйн байршил геополитикийн сратегит бүс учраас сүүлийн үед Ойрх Дорнодын улс орнууд болон Турк улс Монголийг шашин, соёл, спорт урлагаар өөрийн болгох оролдлого ихээхэн явуулах боллоо. Гадаадад ажиллаж амьдардаг хүний хувьд өөрт олонтаа тохиолдсон туршлагаасаа хуваалцахад сүүлийн үед Иран, Афганистан, Турк болон Ойрх Дорнодийн Араб гаралтай хүмүүст би өөрийгөө Монгол гэж танилцуулахаар шууд өөдөөс Моголчууд бол бидний мах цусны тасархай, Буддын шашин та нарын уугуул шашин биш гаднаас Түвдээс орж ирсэн. Шашин л өөр болохоос та нар бидний нэг хэсэг гэж бүр хүчээр тулгадаг боллоо. Энэ тал дээр манай эрдэмтэн судлаачид дуу хоолойгоо нэгтгэж бид өөрсдийн шашин соёл, үндэсний дархлаагаа аварч, хадгалж хамгаалах хэрэгтэй байна.