Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.25) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын танхимын гишүүн хатагтай Рахметова Асем Калашбаеваг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцох урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлэв. 

Сенатын танхимын гишүүн Рахметова Асем Калашбаева “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалтад оролцуулах урилга илгээсэнд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын Дээд танхим болох Сенатын дарга Маулен Ашимбаевын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, Монгол Улс Казахстан Улсын чухал түнш орон болохыг тэмдэглэж, манай хоёр улс хооронд байгуулагдсан хоёр талт хэлэлцээрүүд чухал ач холбогдолтойг онцлов. Түүнчлэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ оны 10 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн нь амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашдын төр, засгийн хамтын ажиллагаа тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 гаруй жилийн хугацаанд манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр  дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжиж, манай хоёр улсын төрийн тэргүүн нарын өнгөрсөн оны 09 дүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд хийсэн уулзалтын дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев 2024 оны 10 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийх болсонд баяртай байна. Энэхүү төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын төр, засаг чухал ач холбогдол өгч байна. Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Өргөмжит консулын газрыг Монгол Улсын Баян-Өлгий аймагт байгуулах казахстаны талын хүсэлтийг монголын тал хүлээн авч, зөвшөөрч буйгаа илэрхийлж, энэ 2024 оны 01 дүгээр сард ноот бичиг хүргүүлсэн болохыг дурдлаа.

Сенатын танхимын гишүүн Рахметова Асем Калашбаева “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалт амжилттай болж буйд баяр хүргэж, талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдагт санал нэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#УИХ-ын дарга Г.Занданшатар, #Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын танхимын гишүүн А.К.Рахметова,