АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA) бодит аюул учруулж болзошгүй солируудаас дэлхийг хамгаалах туршилтыг анх удаа хийх гэж байна.
Тодруулбал, NASA ирэх сард ийм солируудын нэг рүү тусгай зонд бүхий пуужин хөөргөх бөгөөд уг аппарат 2022 оны есдүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр солиртой мөргөлдөж, тойрог замыг нь өөрчлөх гэнэ.
DART /“Double Asteroid Redirection Test”- Хос солирын тойрог замыг өөрчлөх туршилт/ зонд бүхий, “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужинг Калифорни муж улс дахь Ванденберг сансрын хүчний баазаас 11 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Зүүн эргийн цагаар 01 цаг 20 минут хөөргөхөөр товложээ.
Сансарт хөөргөсний дараа DART аппарат пуужингаас салж, Дидим-Диморф хос солирыг чиглэн хөдлөх ёстой байна. Гэхдээ 780 метрийн диаметртэй, том солир Дидимээ тойрон эргэлдэж байдаг хэмжээгээр жижиг солир болох Диморфомтой /160 метрийн диаметртэй/ мөргөлдөхөөсөө өмнө бүтэн жил шахам сансарт байх ажээ. NASA-гийн төлөөлөгч Жошуа Хэндалийн хэлснээр, DART аппарат Диморф солиртой 2022 оны есдүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 2-ны хооронд мөргөлдөх төлөвтэй байна.
Уг аппарат цагт 25 мянга орчим км-ийн хурдтайгаар жижиг солирыг мөргөх аж. Үүний дараа том солироо тойрон нэг эргэлт хийх хугацаа хэдэн минутаар багасах бөгөөд хос солирын хоорондох зай багасаж, тойрог зам нь өөрчлөгдөх ёстой байна. Хэдийгээр тойрог замын хазайлт нь тийм ч их ач холбогдол өгөхгүй ч дэлхийгээс огторгуйн дурангаар ажиглахад хангалттай байх аж.
Дидим-Диморф хос солир нь нарыг тойрон эргэлддэг бөгөөд дэлхий рүү үе үе ойртдог ч одоогоор манай гарагт аюул учруулаагүй байгаа юм. Туршилтын зорилго нь ирээдүйд манай гарагт үнэхээр аюултай солирууд гарч ирэх тохиолдолд траекторыг нь өөрчлөх аргыг боловсруулах гэнэ.
NASA 2016 онд Дэлхийг солироос хамгаалах үйл ажиллагааг зохицуулах газар байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхийгээс 48 сая км-ийн зайтай дэлхий орчмын сансар огторгуйн орон зайд манай гарагт аюул учруулж болзошгүй солир, сүүлт одыг хайж илрүүлж, хэмжээ, тойрог зам, химийн найрлагынх нь талаар мэдээлэл цуглуулж, мөн дэлхий дээр унаж болзошгүй үр дагаврын дүн шинжилгээг хийж байгаа юм.