Даваа гарагт Японы Ишикава мужид  7.6 баллын газар хөдлөлт болсон.

Тус улсын Ерөнхий сайд Фумио Кишидагийн хэлснээр Японы Өөрийгөө хамгаалах хүчин буюу “SDF”-ийн 1,000 орчим алба хаагч газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад эрэн хайх, аврах ажилд оролцож байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр амиа алдагсдын батлагдсан тоо 30-д хүрчээ.

Амиа алдсан хүмүүс бүгд газар хөдлөлтийн голомт болсон Японы баруун хойд эрэгт орших Ишикава мужид бүртгэгдсэн байна.

Нөлөөлөлд өртсөн олон бүс нутагт зайлшгүй шаардлагатай үйлчилгээ зогссон нь аврах, сэргээн босгох ажилд хүндрэл учруулж байгааг албаны хүмүүс мэдэгдэв.

Мөн гурван мужийн 19 эмнэлгийн байгууллагад цахилгаан, усны хангамж тасалдсан тухай Японы “Kyodo” агентлаг Эрүүл мэндийн яамнаас иш татан мэдээлжээ.

Нотод зам хаагдсаны улмаас Важима хотын нисэх онгоцны буудалд 500 орчим хүн гацсан хэвээр байна.

Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр аялагчид, орон нутгийн иргэд, ажилтнууд автомашины зогсоолд түрээсийн машин, аяллын автобусанд хоргодож байгаа аж.

Хүн бэртэж гэмтээгүй ч нисэх онгоцны буудал болон хөөрч буух зурваст гэмтэл гарсан байна.

Эх сурвалж: BBC

#Газар хөдлөлт, #Япон, #Ишикава,